УИХ-ын заримдаг гишүүд

527-148704724813599614_673601302806253_571913018_n_1ЗАРИМДАГ гэх ухагдахууны сэдвийн боловсруулалт уг нь аль эрт хийгдсэн байсан, тухайлаад нийгэм зүйд оруулаад тодорхой хүн дээр жишээлээд үзэхээр нилээд эмзэг тал руугаа орчихож байгаа юм шиг болохоор нь орхичихсон юм.

Гэтэл, ялангуяа сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл хирээс хэтэрч, гаргасан алдааныхаа бурууг бусдаас, иргэдээс эрэх хандлага гаран, олон түмнийг бухимдуулах болсон. Энийг сошаалаар тандалт хийгээд, судлаад  үзэхээр, байдал нь ерѳѳс нийтлэг үндэслэлүүдтэй юм биш үү гэсэн санаа тѳрж, урьд нь боловсруулсан сэдвээ эргүүлэн сѳхѳж, алдаануудыг үндэслэлүүдээр нь бүлэглэх оролдлого хийн, нийтлэлийн хэлэнд оруулан тэрлэлээ, болгоон соёрхно уу! Тодорхой хүнд чиглээгүй, хэн нэгнийг буруутгах зорилго тавиагүй гэдгийг бас энд дурдах ёстой.
Алив юмс үзэгдлийн тѳгс, тѳгс бус чанарыг тодорхойлсон  perfecto, imperfecto гэх илэрхийлэл нь байгалийн болон нийгмийн суурь ухаанд нилээд сайн боловсрогдсон ухагдахуун. Улмаар нийгэм зүйд индекстерм ( түлхүүр утга) болон орж ирж, перфект гэдэг нь зарим үндэстний ярианы хэлэнд хэвшил болсон байдаг. Эдийн засгийн амьдралд ѳргѳн хэрэглэгддэг тал ч бий, тухайлвал, Австрид татвараа сайн тѳлсѳн фирмүүдэд PERFEKT гэх үнэлгээ ѳгч, элдэв хѳнгѳлѳлт, урамшуулал олгодог.
Перфект нь угтаа ҮЛЭМЖИЙН ЧАНАР юм шүү гэж монгол хэлний үг, утга үүсгэх учир холбогдлыг сайн мэддэг, хэл шинжлэлийн ухааны нэг эрдэмтэн дүү маань надад маш чухал, ёстой л перфект санаа ѳгсѳн юм. Имперфект гэдгий нь ТѲГС БУС чанар гэдгээр хѳрвүүлвэл ямар вэ? гэж асуун эрдэмтэн дүүтэйгээ бас бяцхан зѳвлѳлдѳѳд, онож байна гэсэн хариу гарсаан. ТѲГС БУС гэдгээр монгол хэлний тайлбар толь сѳхѳж оноосон нэрий нь эрэхээр ЗАРИМДАГ хэмээн гарч ирж байгаа. Эндээс, англи, франц бусад олон хэлний imperfect гэдэг нь монгол хэлнээ ЗАРИМДАГ гэдгээр утга дамжин хѳрвѳж байгаа нь гарцаагүй боллоо.
Монгол хэлний дүрмийн ЗАРИМДАГ гэдэг нь зарим гэсэн язгуураас гарч ирсэн болохоор утга ялимгүй зѳрж байгаа, арга ч үгүй юм. Орчин цагийн монгол хэлний үг, авианд заримдаа эгшитэй, заримдаа эгшиг жийрэглэхгүй ордог гийгүүлэгчдэд оноосон нэр тѳдий болохоор тэр. Оромдог,Холхиндог…гэдэгтэй л адилхан. Бусад хэлэнд ч тѳстэй тохиолдол байгаа, ухаандаа немц хэлэнд тѳгс бус ѳнгѳрсѳн цагийг Imperfekt гэж хэлдэг жишээтэй л юм.
Харин нийгэм зүйн имперфект гэх ухагдахуун нь хэл шинжлэлээс бус, математикаас орж ирсэн нь олон баримтаар нотлогдож байгаа. Заримыг нь энэ доор ѳгүүлэх болно. ЗАРИМДАГ гэдгийг бүтэн үгээр нь харж,  нийгэм зүйн жинхэнэ утгаар нь тѳгс гаргаж ирээд, хүний чанар дээр хэрэглэсэн анхны монгол хүн бол, яах ч аргагүй ардын яруу найрагч Р.Чойням асан билээ. Түүний “ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛАН БИЧСЭН ШҮЛЭГ” гэдэг бүтээлийн тѳгсгѳлийн 4 мѳрийг энд зориуд хавчууллаа. Тэрээр:
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бѳѳс болж бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагуудад зориулж, ѳѳрсѳн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ, хайран гар минь!
хэмээн харамсан шүлэглэж байжээ. Энэ шүлэгт заримдаг буюу харьцангуй тѳгс бус чанар жинхэнэ утгаараа гарч ирж байгаа, монгол хүний мэдрэмж
ухаан үнэхээр агуу шүү!
Үүсэл гарвал
Тѳгс бус чанарын тухай ѳргэн яриа анх францаас, математикийн шинжлэх ухаанд эхэлсэн түүхтэй. 1900 онд, бүх дэлхийн шилдэг математикчид Парист цуглан, Бага хурал хийж, 20 дугаар зуунд шийдвэл зохих 23 асуудлыг дэвшүүлэн тавьжээ. Түүний 2 дугаарт бичигдсэн , математик ингэхэд тѳгс ШУ мѳн үү? гэсэн асуудлыг Давид Гилбэрт дэвшүүлсэн байдаг.
Хожим Австрын их математикч Гёдэль, математик бол тулгуур хэдэн аксиомын хүрээнд л тѳгс, хүрээний гадуур бол худлаа ШУ гэдэг үзэл баримтлалыг дэвүүлсэн байдаг. Тэрээр хэлэхдээ…математикийн ШУ-ы аливаа тѳгс чанарууд нь аксиомын гадуурх нѳхцѳлд тѳгс чанараа алдаж, тѳгс бус чанартай болно. Эндээс гарах цорын ганц гарц бол тѳгс бусыг хүлээн зѳвшѳѳрѳх явдал юм. Хүлээн зѳвшѳѳрѳѳгүй тохиолдолд, тѳгс бус нь нѳхцѳлтэйгѳѳ зѳрчилдѳх болно… гэжээ. Энэ томъёоллыг Гёдэлийн онол ( теорема) гэж нэрлэдэг. Энгийнээр ойлгоход, аливаа систем тодорхой хүрээнд тѳгс байна, хүрээий гадуурх нѳхцѳлд тѳгс бус байна гэсэн үг юм. Тѳгс чанар нь туйлийн биш харьцангуй гэдэг нь эндээс бас харагдаж байна.
Тѳрд суугаа заримдагуудын тухай
Нѳхцѳл ѳѳрчлѳгдѳхүйд, түүнийг дагаад хүн ѳѳрийгѳѳ ѳѳрчлѳх ёстой, ѳѳрчилж чадахгүй бол заримдаг чанар болон үлдэнэ, нѳхцѳлтэйгѳѳ зѳрчилдѳнѳ  гэсэн онолын  үндэслэлийг ѳгч байгаа  байгалийн шинжлэх ухааны дээрх нотолгоо нь, хүний нийгмийн хѳгжилд, манайх шиг хоцрогдсон орны эгнээнээс дэвшиж, соёл иргэншлийг тѳлѳвшүүлэхийн тѳлѳѳ зорьж яваа улс орны хувьд, ялангуяа улс тѳрд  зайлшгүй анзааран тооцох ёстой зарчим болон орж ирж байгаа.
Тодорхой аксиомын хүрээнд бараг л тѳгс байсан чанар хүртэл, хүрээллээсээ гараад ѳѳр нѳхцѳлд шилжингүүт тѳгс бус чанар болон хувирдаг, аягүйдвэл тэр нь зѳрчил болон үйлчилдэг үзэгдэл хавтгайдаа байна. Гэхдээ энэ нь, тухайн хүн (персон), шинэ нѳхцѳлд зохицон хувирч, хувийн зохион байгуулалтаа хир ѳѳрчилж чадсанаас хамаарах чадавхи, ухамсартай холбоотойгоороо тооны хувирал болон юмс үзэгдлийн зохицлоос ондоо юм. Онолын үндэслэл гэвэл ердѳѳ энэ.
Гишүүд, УИХ-д сонгогдохоосоо ѳмнѳ, ерѳнхийдѳѳ “ѳѳрѳѳрѳѳ байна” “байгаагаараа байна” гэсэн монголжуу маягийн аксиомын хүрээлээлд гагцхүү ѳѳрийгѳѳ тѳлѳѳлѳѳд нийгмийн харилцаанд ордог, гэтэл сонгогдсоныхоо дараа ѳдрѳѳс л ( харьцангуй цаг), ѳѳрийн гэсэн хүрээллээ орхин гагцхан ѳѳрийгѳѳ биш, 3 сая хүнийг тѳлѳѳлѳх нѳхцѳлд орчихож байгаа болохоор хуучнаараа, бахь байдгаараа ѳѳрѳѳрѳѳ байх нѳхцѳлгүй болж байгаа. Парламентын нийтлэг ёс зүйн зарчимд нийцтэл ѳѳрийгѳѳ ѳѳрчлѳх,  мэдлэг. мэргэжлийн хувьд ч гэсэн концепци боловсруулах тѳвшинд ѳѳрийгѳѳ аваачих, ашиг сонирхлын хувьд ѳѳрийгѳѳ гэхээсээ илүүтэй ард түмний нийтлэгийг эхлээд боддог сэтгэлгээний ѳѳрчлѳлт хийх зэргээр цоо шинэ хүн болон ѳѳрчлѳгдѳх шаардлага автоматаар орж ирдэг, шинэ нѳхцѳл энийг туйлбартай шаарддаг.
Ажил амьдралын нѳхцѳл байдлын эрс ѳѳрчлѳлтѳд ѳѳрийгѳѳ түргэн маневр хийн шинэ нѳхцѳлд зохицоод  ѳѳрчлѳгдѳж чадахгүй будилж, ялангуяа шинээр сонгогдсон гишүүд харьцангуй их алдаж байна.  Мэдээж хүн бүр алдах эрхтэй, харин алдаагаа олж хараад маш түргэн засаад цааш ахихын оронд элдвээр биеэ ѳмѳѳрч, ѳѳрийгѳѳ зѳвтгѳх, буруугаа бусад руу, хаа хамаагүй хѳндлѳнгийн уут руу чихэж, ѳѳрѳѳ цэвэр үлдэхийг бүдүүлгээр оролдон олон түмний дургүйцэл зэвүүцлийн галд цучил нэмж нэрээ унагах, цаашлаад парламентыг бүхэлд нь муухай харагдуулах, аягүйдвэл тарах боломжийг нээж ѳгѳхѳд хүргэж байна.
Ялангуяа энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр ийм явдал хавтгайрч байгаа нь юуны ѳмнѳ, сонгууль ѳѳрѳѳ маапаантай явагдсантай холбоотой, мѳнгѳтэй, аргатай л бол хэн ч сонгогдож болно гэсэн гаж сэтгэлгээ зонхилсных. Ийм үзэгдэл гарч байгаагийн учир шалтгааныг олж тогтоох, нийтлэг үндэслэлийг тодорхой жишээн дээр баталгаажуулах нь  юуны ѳмнѳ тѳлѳвших гэж ядаж яваа улс тѳрд ѳѳрт нь хэрэгтэй зүйл, асуудлын том зураг нь энэ байна. харьцуулахад ухаандаа ганц нэг хүний нэр унах нь дэндүү жижиг асуудал юм.
Мэдээж туйлийн тѳгс чанар гэж байхгүй, байх ч албагүй, гэхдээ орж ирж байгаа нѳхцѳл бүр ѳѳртѳѳ яв цав таарсан харьцангуй тѳгс чанарыг заавал шаардана, түүгээр л явах ёстой, эс бол улс орноороо ухарна, энэ л тухайд юм.
1. НҮҮДЛИЙН гэх соёл, таваарлаг бус аж ахуйн хэвшлийн үр дагавар, нѳлѳѳлѳл, он удаан жилээр генээр дамжин уламжлагдаж ирсэн амиа аргацаасан сэтгэлгээнээс салж чадахгүй, арайхийн тѳлѳвшиж яваа соёл иргэншлийн амьдралын хэв хэвшлийг хүлээн зѳвшѳѳрѳх чадваргүй, шинэ нѳхцлѳѳр гарч ирсэн шинэ зорилтыг ѳѳрийх нь механизмаар биш хуучин аргаараа шийдэх гэж зүтгэдэг ядруухан сэтгэлгээтэй  нэг биш хүмүүс ИХ-д сонгогдсон. Иймэрхүү гишүүдийн сонгодог тѳлѳѳлѳл нь гэвэл С.Жавхлан байна.
Тэр, орчин үед монгол айл болгон гэрт амьдрах боломжгүй, хүсэлгүйг мэдсээр атлаа бүгдээрээ гэрт амьдарцгаа, бараг л эс дагавал монголоо алдсан гэх; тэртэй тэргүй үндэсний соёлоо хадгалаад, наадам цагаан сар бусад үед ч боломжоороо дээлээрээ гоёод явж байгааг харсаар байж бүгдээрээ маргаашнаас эхлээд дээл ѳмсцгѳѳ, тэхгүй бол тархины тураалтайд тооцогдоно гэж шаардах; монголын Уламжлалт анагаах ухаан (УАУ) боломжийн тѳвшинд хѳгжѳѳд зарим чиглэлээр дэлхийд гайхуулаад явж байгааг сонирхоогүй ч юмуу, мэдээгүй ч юмуу…шээсээ уу, бѳѳсѳѳ ид, тэр цагт дэлхийн эрүүл мэндийн байгууллага  дууриах болно ч гэх шиг; Энэ бүгд нь хѳгжиж байгаа цаг хугацааны нѳхцѳлд зохицохгүй, цагийг ар тийш татах гэсэн үл бүтэх хүсэл, заримдаг санаа юм.  Ганц С.Жавхлан ч гэлтгүй, соёл иргэншлийн асуудлыг соёлжсон улс орнуудын жишгээр шийдэх тал дээр ойлголт муутай, хүлээн зѳвшѳѳрдѳггүй гишүүд нилээд бий.
2. Орчин үед хамгийн чухал баялаг бол цаг хугацааны хүчин зүйл болон орж ирж байгааг анзаарахгүй, цагт ач холбогдол ѳгдѳггүй нѳгѳѳ л хуучин сурсан заншсан зуршлаараа асуудалд хандаж алдаж байна. Энд 2 зүйлийг онцлон хэлье!. ИХ-ын гол ажил бол хууль үйлдвэрлэл, маш шахуу ажил, үр дүн гарах хамгийн гол хүчин зүйл бол цаг. Эрхэм гишүүд цагт ач холбогдол ѳхгүй байна, сүүлдээ хожимдох нь бүү хэл ирцгүй хурал хийдэг болсон. Ирцгүйгээс болж ѳрѳѳлийн коноопыг дарах гэдэг гаж сонин үзэгдэл гарч ирсэн, зарим нь тэрийгээ амьдрал баян гэдгээр тайлбарлаж яваа. Баялаг бүтээх гэдэг нь цаг хэмнэх, нѳхцѳл бүтээхийг хэлнэ. Гэтэл гишүүд, нийгмийн амьд цагийг зүгээр л алчихаж байна, бусдын нѳхцлийг хааж байна. С.Далийн Цагийн алдагдал ( profile of time) хэмээх уйлж байгаа цагийг дүрсэлсэн монументал бүтээл санаанд ормоор.
Бид мэтийх нь цагийн алдагдал нэгээр үржигдэж тооцогддог байхад, эрхэм гишүүдийн амьд цаг 3 саяар үржигдэж тооцогдох ёстой, энийг үл ойлгоно. Наад зах нь 50 гишүүн ажил тасаллаа гэхэд ганцхан ѳдрийн дотор 1,2 млрд хүн/цагийн алдагдал гаргах эдийн засгийн тооцоо гарч байна, цагийг ингэж цас шиг хайлуулан живүүлж байдаг баян улс Монгол л лав биш байлтай.
Цагтай холбоотой бас нэг асуудал нь ѳнгѳрсѳнтэйгѳѳ дэндүү их зууралдаж үнэт цагаа барж байна. Ѳнгѳрснѳѳ босгож асуудал болгон маргаж хэрэлдэх нь ирээдүйгээ алж байна гэсэн үг. Одоогоо сайн шинжлээд ирээдүй рүү бүх л хүчээрээ ордог зарчимтай Герман гүрний жишгээр явбал уг нь сайн.
3. Нийгмийн сэтгэлгээний тѳлѳв байдал ( коньюнктур) ямар байгааг харгалзахгүй, судалгаагүйгээр, ѳѳрийхѳѳрѳѳ асуудалд хандаж их алдацгааж байна. Үзэл бодлоо бодлого гэж тайлбарладаг, тэгж үздэг гишүүн ч байна. Нэг хүний бодол, бодлого болон хуулчлагдах нь нийгэмд эргэж нѳхѳгдѳшгүй уршгийг тарьдаг, энэ нь амьдралаар нотлогдсон зүйл. ИХ-д хуучин шинэ гэлтгүй, хамгийн ѳргѳн тархмал алдаж байгаа юм гэвэл энэ.
Дээр үеэс уламжлалтай, эзэн богд Чингис хаанаас ѳвлѳгдѳѳд ирсэн урд хѳршийн тухай хар хайрцаганд хадаастай байгаа гэрээсийг хүртэл зѳрчѳѳд ард түмний хамгийн дургүй юмыг хийх гэж зѳрүүдлээд байх хэрэг байхгүй, ухаандаа бѳѳн хужаа оруулна гэж зүтгэх нь утгагүй. Санхүүгийн хямралд орчихсон, хотлоороо ядуурах байдалтай нѳхцѳл бүрэлдчихээд байхад ѳр зээлээ тѳлѳхгүй гүрийх, эсвэл бодлогогүй тансаглах зэрэг нь бас л нийгмийн орчин нѳхцлѳѳ дутуу мэдэрч гаргасан алдаа.
4. Хувийн зохион байгуулалт, дадал болсон бүдүүлэг зангаа орхиж чадахгүй алдацгааж байна. Суудлаа олохгүй болтлоо согтсон, Хурал дээр хоол идэж цайлсан, утаатай байгаа шалтгаан нь иргэд мѳн, тэдэнд соён гэгээрүүлэх ажил шаардлагатай гэж мэдэмхийрсэн 3 эмэгтэй гишүүдийн тухайд, БИД ХЭНИЙГ СОНГОЧИХОВ ОО? гэсэн асуултаар сошаал сүлжээний боломжийг ашиглан нийгмийн санал бодолд тандалт хийхэд лайктайгаа нийлээд 2300 санал ирсэн. Хараал, зүхэл, дургүйцэл, доромжлол…элдвийн л санал байх дотор хамгийн гол нь алдаагаа ойлгохгүй. биеэ ѳмѳѳрч байгаа дээр маш их зэвүүцэж, ард олноо басамжиллаа гэж үзэн огцрохыг шаардсан байсан. Олны үг ортой, тэдгээр гишүүдийн тѳгс бус заримдаг чанарыг л хэлсэн байна билээ.
5. УИХ-ын гишүүдийн их алдаж, булайгаа дэлгэж, тѳрийн эрхэмсэг байх дээд хүндлэлийг унагаж, улс орноо гутааж байгаа орчин нь дипломат гэх нѳхцѳл шаардлага, уг ёсондоо суралцчих л шаардлагатай мэдлэг мѳн. Ердийн хэв хэмжээтэй улс оронд бол дипломат протокол мэдэхгүй хүн тѳрийн ямар ч албан тушаал эдлэх эрхгүй байдаг, манайх шиг дампуу тѳрд тэр ёс зүйн зарчим үйлчилдэггүй бололтой, тиймээс л хэдэн заримдагаас болж дэлхий монголыг харан инээж, шоолж байна.
Зочилж буй орныхоо хѳгжил дэвшил, ёс заншил, үндэсний менталитетий нь судалчихаад очиж болно л доо, тэхгүй бахь байдгаараа авирлана. Дээдсийн ордондоо эмэгтэй бүү хэл эрэгтэй хүн ѳмдгүй байхыг цаазлан хориглочихсон Арабийн улсад оччихоод Шэйхийх нь ѳмнѳѳс чанх харж суугаад шалдан гуяа гялалзуулна, ямар гээчийн тэнэгүүдтэй уулзаад байнаа гэж бодсон нь лавтай, элэг барих нѳхцлийг ѳѳрсдѳѳ бүрдүүлнэ, ѳѳрсдийгѳѳ үнэгүйдүүлнэ. Энэ чиглэлийн заримдагуудын сонгодог тѳлѳѳлѳл бол УИХ-ын эрхэм гишүүн, сайд Ж.Мѳнхбат. Франц, Солонгост явсан аяллых нь паян сошаалаар нэг дэлгэгдлээ. Тѳрийн хар хүний ёс зүйн эрхэмлэлийг монгол ухаан уг нь заагаад ѳгчихсѳн юм, архи, мѳрийтэй тоглоом, хормойн донгоос хол яв! гэж. Энэ донгуудад гаршчихсан тѳгс бус банди л тѳрийн бүх сайд нарын ёс зүйг хариуцаад явж байнаа гээд бодохоор…юу ч гэмээр юм дээ!
Дүгнэлт
Хүн болгон алдах эрхтэй, дахин хэлье, гол нь алдаанаасаа суралцах, алдаагаа ухамсарлаад, уучлал гуйгаад, засаад дахин алдахгүй, шинэ нѳхцѳлд ѳѳрийгѳѳ зохицуулаад хѳгжүүлээд урагш ахих нь чухал юм, энэ боломж, шаардлага гишүүн бүрийн ѳмнѳ нээлттэй байгаа.
Сэтгэцийн тестэнд оруулах, дипломат протоколоор дамжаа, хичээл заах, шалгалт авах, лухгарууд бусдадаа үлгэрлэх…гээд юмнууд бас байгаа л байх, гэхдээ энэ нь хэрэгжих бололцоо муутай боломж байхаа.Tогтолцоо талаасаа ч бодох юм бас бишгүй. Соёл иргэншил, нийгмийн ухамсрын тѳлѳвшлийн ѳнѳѳгийн манай тѳвшинд, парламентын сонгодог систем тогтооход тун ярвигтай нь нотлогдсоор байна. Хүн цѳѳтэй, газар нутаг ѳргѳнтэй хѳгжлѳѳр буурай улс орон парламент руу хүчлэх нь тѳдийлэн зѳв биш, ерѳнхийлѳгч нь Засгийн газраа давхар удирддаг тогтолцоо таарах байх гэсэн үзэл баримтлал үнэний талтай байж мэднэ.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.