Ирэх амралтын өдрүүдэд “Нарантуул” руу нэмэлт автобус үйлчилнэ
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гарагт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ.
№ | Чиглэлийн нэр | Үйлчлэх цаг | Үйлчлэх ААНБ |
1 | Орбит-Нарантуул зах | 10:00
12:30 15:00 |
Тэнүүн-Огоо ХХК |
2 | Нарангийн гол-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
3 | ХМК-Нарантуул зах | Сутайн буянт ХХК | |
4 | Баянхошуу-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
5 | Нисэх-Нарантуул зах | Автотерминал трейд ХХК | |
6 | Яармаг-Нарантуул зах | Эрдэмтранс ХХК | |
7 | Дэнжийн 1000-Нарантуул зах | Монкара ХХК | |
8 | Чингэлтэй-Нарантуул зах | Эрдэмтранс ХХК | |
9 | Бэлх-Нарантуул зах | Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ | |
10 | Шархад-Нарантуул зах | Тэнүүн-Огоо ХХК | |
11 | Улаанхуаран-Нарантуул зах | БлюбусХХК | |
Дүн |
Түүнчлэн иргэдийн “Хүчит шонхор” худалдааны төвийг зорих эрэлтийг хангах зорилгоор Дэнжийн мянгын автозамын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төв /хуучнаар/-ийн уулзвар хүртлэх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08.00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлийн хөдөлгөөнийг нэг чигт оруулж явуулах зохицуулалтыг хийнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
URL: