Эхлээд та өөрөө утаснаас татгалз

960x0“Орчин үеийн хүүхдүүд утаснаас салахаа байж, 2-5 насныхан бүүр ч салахгүй. Ном гэдгийг мартжээ. Бага насны хүүхдээ яаж утаснаас холдуулах вэ” зэргээр аав ээжүүд ярих болж. Нэг талаас яалт ч үгүй нийгмээ дагаад технологийн өөрчлөлтийг дагаж, ашиглаж сурах нь зөв. Нөгөө талаас бага насны хүүхэд утаснаас салахгүй байгаа шалтгаан нь маш энгийн. Учир нь та өөрөө шалтгаан нь юм. Хүүхдийн хүмүүжилд тэр тусмаа бага насныханд гэр бүлийн орчин нөлөөлдөг нь аль хэдийнэ батлагдчихсан. Аав, ээж нь гэргээ байх хугацаандаа утсаараа фэйсбүүк, твиттер ашилаж олон цагаар утсаа оролдож суувал хүүхэд тань ч тийм байна. Та юу хийнэ, хүүхэд түүнийг дуурайна. Хүүхдээ ном уншуулж сургах гэж байгаа бол өөрөө эхлээд ном унших хэрэгтэйг сэтгэл судлаачид олонтаа зөвлөсөн байдаг. Гэтэл ээж, аав, та өөрөө ном уншихын оронд утсаа барьчихаад хүүхдээ ном унш гээд шаардаад, шахаад ч уншихгүй. Бага насны хүүхэд ном сонирхохгүй байсан ч аав, ээж нь үргэлж л ном уншиж харагдвал түүнийг уншиж, үзэж байх нь зөв юм байна гэсэн ерөнхий ойлголт буудаг аж. Харин түүний оронд байнга утсаа бариад байвал онц сонирхолтой болохоор огт салахгүй байна гэж итгэнэ. Тиймээс хүүхдээсээ утсаа нуух хэмжээнд хүрсэн аав, ээжүүд одооноос өөрсдөө утаснаас татгалзаж, ном уншъя.

 

 

Ц.БААСАНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих