Конор МакГрегор Мэйвезерыг доош нь хийв

e62e90964f4022ccgreatХолимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Конор МакГрегор мэргэжлийн боксын аварга алдарт Флойд Мэйвезерыг ялна гэдэгтээ огт эргэлзэхгүй байгаагаа GQ сэтгүүлд ярьжээ.

“Үнэнийг хэлэхэд, миний нударга түүний толгойноос том шүү дээ. Надад цохиулсан хүмүүс ухаан алдан унадаг. Нам цохидог маань худлаа биш биз дээ.

Хэрвээ, би түүнийг цохивол, түүний толгой нь үзэгчид рүү нисэн одох болно. Намайг юу гэх гээд байгааг ойлгож байна уу?

Хэрвээ, би түүний бяцхан толгойг онож цохиж чадвал, бөндгөр нь мөрөн дээрээ салж, тээр дээшээ үзэгчдийн зүг нисэх болно” хэмээн Конор томорчээ. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих