Хойд Солонгосын иргэний үхлийн шалтгаан тогтоогдоогүй гэжээ

7834

13-нд Малайзад амиа алдсан Хойд Солонгосын иргэний үхлийн шалтгаан хараахан тогтоогдоогүй бөгөөд түүнийг чухам хэн болохыг гэр бүлийн гишүүнээс нь DNA дээж авч нотлох шаардлагатай гэж Малайзын цагдаа 19-нд мэдэгджээ.

19-нд Малайзын цагдаа Хойд Солонгосын иргэн амиа алдсан хэрэг гарснаас хойших анхны хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Малайзын Цагдаагийн албаны хүн Рашид Ибрахим: Цагдаагийнхан 4 сэжигтэн этгээдийг баривчлаад байна. Тэдний нэг нь Вьетнам иргэншилтэй эмэгтэй, нэг нь Малайз иргэншилтэй эрэгтэй, нэг нь Индонез иргэншилтэй эмэгтэй, нэг нь Хойд Солонгосын иргэншилтэй эрэгтэй байна. Цагдаагийнхан үүнээс гадна Хойд Солонгосын иргэн 4 эрэгтэйг энэ хэрэгт холбоотой гэж үзэж байгаа боловч энэ 4 хүн 13-нд буюу хэрэг гарсан өдөр Малайзаас явсан байна гэжээ. Рашид Ибрахим энэ 4 хүн хаашаа явсныг задруулахаас татгалзсан бөгөөд мөрдөн байцаалтын нарийн ширийн зүйлд үнэлгээ хийгээгүй байна.

Хохирогчийн ямар хүн болох талаар Рашид Ибрахим: “Хохирогчийн биедээ авч явсан паспортаас үзвэл энэ хүн Ким Чол гэсэн нэртэй Хойд Солонгос хүн байна”. Энэ хүний өөр нэрийдлийн тухай Рашид хэлэхдээ, заавал шинжлэх ухааны гэрч баримтад суурилсан байх хэрэгтэй. Иймээс хохирогчийн гэр бүлийн гишүүнээс DNA-гийн дээж авах нь маш чухал. Хохирогчийн цогцыг эхлээд гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл одоохондоо хохирогчийн гэр бүлийн гишүүнээс Малайзын цагдаагийнханд шаардлага хүсэлт гаргаагүй байна гэжээ.

Эх сурвалж: Hour


URL:

Сэтгэгдэл бичих