САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН РАПИД ХАРШ ХОРООЛЛЫН СӨХ ЭХ, ОХИН ХОЁРЫН АМИНД ХҮРЭХЭЭ ШАХЛАА

fc8bf950a12f9a4d0daa12d1d5a349bdСангийн сайд Б.Чойжилсүрэнгийн  “Хурд” группын барьсан барилгууд асуудал дагуулж байсан явдал олон. Тэгвэл сайдын компанийн барьсан барилгуудын нэг болох  “Рапид харш” хорооллын  25 дугаар байрны лифт  өнөө орой  21:00 цагийн үед унажээ. Лифт унах үед дотор нь нэг эмэгтэй 4 настай охиныхоо хамт явж байжээ. Тэр оршин суугч хэлэхдээ “Бид B1 давхарын гражнаас лифтэнд суусан. Манайх 12 давхарт байдаг. Долдугаар давхарт явж байхад гэнэт цахилгаан  тасарч лифт доош унасан. Доошлохдоо хурд нь удааширч буцаад В1 давхарт ирж лифтний  хаалга онгойсон. Тэнд СӨХ-ны хүмүүс ирчихсэн “Бид цахилгаан салгах шаардлага гараад, лифтийг зогсоолоо” гээд хэнэг ч үгүй зогсч байсан. Намайг охинтойгоо лифтэнд суухад тэд зогсч байсан. Биднийг лифтэнд сууж байхын харсаар байж ийм хариуцлагагүй байж болохгүй. Та нар яагаад хүн лифтээр зорчиж байхад цахилгаан таслаж лифт унагааж байгаа юм гэсэн чинь “Чамд хамаагүй, бид ажлаа мэдэж байна. Зайл” гэж салаавч хүртэл өгсөн. Сая гэртээ орж ирээд тайвширч чадахгүй сууж байна. Охины маань царай цонхийгоод одоо хүртэл шокноос гарч чадахгүй байна” хэмээн ярьсан байна.

Оршин суугчийн хэлж ярьснаас үзэхэд СӨХ-ны хүмүүс үнэхээр хариуцлагагүй үйлдэл хийсэн харагдаж байна. Бүхэл бүтэн хоёр хүний амь насаар дэнчин тавьж, цахилгаан салгах шаардлага баймааргүй юм. Тэгчихээд айж сандарсан иргэнийг элдвээр доромжилж байна гэдэг бол ёс зүйгүй л асуудал гэж ойлгогдож байна.

Дашрамд өгүүлэхэд, Рапид харш хороолол 4600 айлтай. Төв цэнгэлдэхийн эргэн тойрны талбайн гуравны хоёрт дангаараа байрладаг энэ хороолол яаж газрын зөвшөөрлөө авсан бэ гэдгээс эхлээд асуулт олон байдгийг хэвлэлийнхэн бичиж нийтлэж байдаг.

За мөн  “Рапид харш” хорооллын СӨХ нь өндөр төлбөр авдаг, зөвхөн авто зогсоолын төлбөр л гэхэд сард 30 мянган төгрөг. Гэтэл “Цэнгэлдэх өргөө” СӨХ-ийн хувьд ажлаа хийдэггүй, айл өрхүүдэд ус алдах, паар задрах, шугам хагарах тохиолдол байнга шахам гардаг. Мөн Барилгын тухай хуулиар тухайн хорооллын 35 хүртэлх хувьд хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж байх ёстой авч тус хороололд ийм харьцаа мөрдөгдөөгүй, одоо зогсоолын асуудал хэрэглэгчдийг байнга бухимдуулж байгаа нэг зүйл болсон байдаг. Мөн хог цэвэрлэх асуудал иргэдийг бухимдуулдаг бөгөөд цэвэрлэгээ маш муу явагддаг аж. Энэ бүхэн бол өдөр тутам тулгарч байгаа зүйл.

Мөн  1,5 сая төгрөгөөр метр квадратаа үнэлж зарсан “Рапид харш” хороололд өдгөө метр квадрат дутдаг гэдгийг оршин суугчид нь хэлдэг. Олон айл уг асуудлаар гомдол гаргасан байдаг.

Тэгвэл Рапид харштай холбоотой анхаарал татсан ноцтой мэдээллийг бид хүргэлээ. Оршин суугчдынхаа ая тухтай байдлыг хангах үүрэгтэй СӨХ нь оршин  суугчдынхаа амь насанд заналхийлсэн үйлдэл хийх ёсгүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: zochin Огноо: 22 February 2017

Ene emegteid nuhun tulbur olgoh heregtei Nehemjileerei

Нэр: Zochin Огноо: 24 February 2017

Сөх гэж дээ ажилдагч юм уу ажилдаггүй юм уу.

Нэр: Оршин суугч Огноо: 24 February 2017

Анх гэрээ хийхэд домофонтой гэж танилцуулсан үнэхээр байгаа мэт кодтой хайрцаг орцны үүдэнд байсан боловч хэзээч ажиллаагүй. Лавлаад явтал Хасын Ганхуягийн гэр бүлийн компани өндөр үнэтэй гэрээ хийж уг ажлыг авсан ч хууран мэхэлсэн гэж хариулсан. Яагаад улсын комисс үүнийг үл тоомсорлов. Хахууль авсан уу. Компаниуд иргэдийг хууран мэхэлж баахан мөнгө унагаад төрөөс хариуцагчдад хахууль өгч залилан хийдэг арга газар авсны жишээ юм. Хэрэг хуучирдаггүй биздээ. Энэ домофоныг тавиулах хэрэгтэй. Түүнээс болж хаалгыг байнга эвдэж харуул хамгаалалтынхан хамаг мөнгөө тэдгээрт зарж байна.

Сэтгэгдэл бичих