“Well mart”-ын 35 түрээслэгч 500 гаруй сая төгрөгөөр хохирчээ

uu(2)Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн автобусны эцсийн буудлын дэргэд байрлах “Well mart” худалдааны төвд энэ сарын 7-нд гал гарч, хоёрдугаар давхар нь тэр чигтээ шатсан. Галын дүгнэлт  урьдчилсан байдлаар гарчээ. Гал гарах болсон шалтгаан нь гадны ямар нэг нөлөөгүй, цахилгааны богино холболтоос үүссэн гэж шинжээчид үзсэн байна. Хэрэг бүртгэлийн шатанд 35 хүнд 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих