С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

5ccca35a4879caf7bd16a90250f5cd99Өнгөрөгч сонгуульд өвдөг шороодсоноос хойш хэвлэл мэдээллээс хол, чимээгүй байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар. Тэрбээр Хөдөлмөрийн үндэсний намын дарга болж, шинэхэн намаа УИХ-д суудалтай болгон өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төлөвлөгөөтэй байсан ч санаснаар нь болоогүй. Харин хэвлэлийххэн  түүнийг МАХН-аас  нэр дэвшиж магадгүй гэх таамаг дэвшүүлж  эхэллээ.

Хуулиараа УИХ-д суудалтай улстөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой. Хуулийн энэ заалтад одоогоор МАН,АН, МАХН хамаарч буй. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг намдаа авч ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой найман хүн байгаа гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Тэдний нэг нь намын дарга Н.Энхбаяр  гэх таамаг байгаа ч УИХ-аас Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан нь томоохон тээг болоод байгаа. Учир нь түүний ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй байгаа юм.

Тиймээс МАХН боломжоо ашиглаж, С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвших төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэх яриа энд тэнд дуулдах боллоо. Харин С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших тухай мэдээлэл үнэн эсэхийг тодруулсан сэтгүүлчидийн “Ерөөл бат оршиг” гэж хариулсан нь дээрх яриа үндэсгүй биш гэдгийг баталж буй.

Б.Сондор
ZUV.mn

URL:

Сэтгэгдэл бичих