Хэлтсийн дарга нартаа ”бариулсан” Ж.Батсуурь огцрох уу?

527v24e9ln35c1q66nvv42252f_bБСШУС-ын яаманд асуудал гаарсаар байна. ulsturch.mn сайт одоогоос сарын өмнө 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг босоо тогтолцоотой ерөнхий боловсролын 41 лаборатори сургуулийн үйл ажиллагаа яаманд мэргэжлийн бус хүмүүс ажилд томилогдсоноос үүдэн яаж замхарч доголдож байгаа тухай мэдээлж байсан.

С.Отгонбаяр сайдын үед 31 байснаа Л.Гантөмөр сайдын үед 41 болж өссөн, удирдлагыг нь яамны сайд шууд томилдог босоо тогтолцоотой энэ сургуулиудыг сүүлийн үед улстөржүүлж, бүр үгүй хийх, багш захирлуудын 30 хувийн нэмэгдлийг нь олгохгүй байх, шалгалт оруулах нэрээр бужигнуулах явуургүй ажиллагаа явагдаж эхэлж байсныг бид урд баримттайгаар дэлгэж байсан бол одоо хүртэл багш нартай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, багш нарын 30 хувийн нэмэгдлийг олгохгүй улс төржсөөр байна.

Тус яаманд мэргэжлийн бус ажлаа мэддэггүй хэлтсийн дарга нар ажилд томилогдсоноос үүдэн сайд Ж.Батсуурийг огцруулах асуудал сөхөгдөж, бүр жагсаалдаа тулаад байна. Тухайлбал: ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэд ийм лоозон барьж жагсаал хийлээ. Тус хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Засгийн газрын 270-р тогтоолоо цуцлахыг хүрээлэнгийн эрдэмтэд Ерөнхий сайдаас шаардаж буй юм. Тэд шаардлагын хариуг энэ сарын 21-ний өдөр авах байсан ч Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй тул эрдэмтэд өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ. ”Ажлын байрыг минь буцааж өгөөч” нэртэй цуглаан зохион байгуулж, Өргөдлийн байнгын хороонд хандахаар болжээ.. Улмаар дээрх тогтоолыг хүчингүй болгохгүй бол ирэх гуравдугаар сард “Үлэг гүрвэлийн цурхираан” нэртэй жагсаалыг зохион байгуулах гэнэ. Мөн шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд Шинжлэх ухааны салбарын 2000 орчим судлаачдыг хамарсан жагсаал зохион байгуулахаас гадна Ж.Батсуурь сайдыг огцруулах шаардлагыг холбогдох газар хүргүүлэхээр шулууджээ.

Боловсролын яамны сайд хэлтэс, газрууддаа байгаа болхи, ажил мэддэггүй дарга нараас удирдаж чадахгүйд хүрсний жишээ энэ бөгөөд өөрийг нь огцруулах асуудалд тулж эхлээд байна.

Тус яамны Дотоод хяналт, аудитын газрын дарга З.Энхболд тэргүүтэй МАН-ын ялалтаас үсэрч орж ирсэн албан тушаалтнуудаас болж сургуулиуд, тус яамны харъяа ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд ийм асуудал үүсч байгааг сайд мэдсэн ч мэдээгүй юм шиг яваа нь сонин юм.

Ц.Энхбат

Эх сурвалж: www.ulsturch.mn


URL:

Нэр: би Огноо: 25 February 2017

С.Отгонбаяр биш Ё.Отгонбаяр

Нэр: Anonymous Огноо: 25 February 2017

Лаборатори сургууль гэж зарим нэгий нь онцолж дэмжээд байх хэрэггүй. төрийн албаны тэгш шударга зарчим гэж байна. Бүх сургууль багш нарт адил хандах хэрэгтэй

Нэр: Зочин Огноо: 2 March 2017

Энэ Батсуурь хэмээх худлаа инээж явган зальдахаас өөр юм мэдэхгүй, М.Энхболдын утсан хүүхэлдэйг хурдан зайлуулахгүй бол боловсролын систем бүрмөсөн нурлаа шүү. Гантөмөрийн үед нурсан дээд боловсролын системийг аль болох хурдан шинэчлэх ёстой байтал одоо хүртэл юу ч хийхгүй байна.

Сэтгэгдэл бичих