“Кинг” Төгсөөгийн шинэ чансаа №27

148835253958b6751b0d0a9Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт, “King Tug“ Н.Төгсцогт найм дахь ялалтаа байгуулж хөгжөөн дэмжигчдээ бэлэг барьсан билээ. Тэрбээр Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17600 хүний суудалтай ордонд Филиппиний боксчин, 23 настай Ж.Жемино буулган авсан юм.

Хоёр боксчины тулаан арван үе үргэлжилж, Н.Төгсцогт хэд хэдэн удаа өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, эцэст нь ТКО буюу илт давуугаар ялсан. Найм дахь ялалтаа байгуулсан Н.Төгсцогт ын шинэчилсэн чансаа гарчээ. Энэ удаад тэрбээр Дэлхийн чансаанд 27-д эрэмбэлэгдсэн байна.

 Чансаагаараа дэлхийд 27 дугаарт эрэмбэлэгдэж буй Н.Төгсцогт тун удахгүй дэлхийн аваргын төлөө тулалдах биз ээ.

“King Tug“ Н.Төгсцогт ИЛҮҮ ИЛҮҮ ИЛҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих