УИХ-Д ВАЛЮТЫН САНГИЙН ЗАХИАЛГИЙГ ЁСЧЛОН БИЕЛҮҮЛЭХЭЭС ӨӨР ЗАМ БАЙХГҮЙ

olloo_mn_1488417630__MG_9762Монгол энэ сарын 22-ны өдөр гэхэд бондын төлбөр болох 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг төлөх гарц бол ОУВС-аас тусламж авах. “Мэргэжил”-ийн гэх Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн “хөөцөлдсөн” ОУВС-аас тусламж авах асуудал сүүлчийн шатандаа явж байна. Тодорхой хэлбэл сар шинийн өмнө манай улс ОУВС-гийн “Extended facility fund”  хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд  440 сая ам.долларын зээл өгнө гэдгээ тэд дуулгасан. Гэхдээ эхлээд  тус сангийнхан манайд хэд хэдэн шаардлага тавиад байгаа билээ. Шаардлагыг биелүүлэхийн тулд УИХ ээлжит бусаар хуралдаж 2017 оны төсөвт тодотгол хийх юм байна. Өөрөөр хэлбэл, тус сангаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийхээр төлөвлөж байгаа юм. Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэх юм.

Нэг үгээр валютын сангийн эрх баригчдад дараах даалгаврыг өгөөд байна. Тэд дараах даалгавруудыг биелүүлэх энэ сарын 6-нд хуралдах чиг барьж байна.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Шатахууны онцгой албан татварыг манай улс өмнө нь хоёр удаа бууруулаад байсан. Энэхүү бууралтыг 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлнэ.  Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан 10 хувийг нь төлдөг байсныг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм.   Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрын багтаамж 4500 1см3 –ээс илүү бол  /насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлнэ.

Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.   Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныг  наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулна.  Одоо 5 хувьтай байгаа импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөхөөр боллоо.   Татварын орлогын удирдлагыг сайжруулна. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн тендерээр явуулж, өртгийг 10 хувиар бууруулна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болно.  Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох үүднээс одоогийн төвшинд 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог байсныг  40 хувь болгон багасгана. Гэхдээ бууралттай холбоотой үлдэж байгаа мөнгийг хоолны талон хэлбэрээр олгоно. Нийгмийн халамжийг давхцуулахгүй.  50 тэрбум төгрөг шаардагдаж байсан Цэргийн албан хаагчийн эрхзүйн  байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцно.  Өөрөөр хэлбэл тус хуулинд цэргийн албан хаагчдад төрөөс орон сууцаар хангах эсвэл орон сууцны түрээсийг төрөөс хариуцна гэснийг хүчингүй болгоно.

Концессын тухайд одоо байгуулсан концессын гэрээнд хөндлөнгийн аудит оруулж, дараа онд нөхөн төлбөр олгоно.  Төсөв хэлэлцэх үед УИХ зардлыг нэмэгдүүлэхгүй. Хэрэв зардал нэмэгдүүлэх болвол өөр нэг зардлыг хасах бөгөөд төсвийн зөвлөлийг байгуулах гэсэн чиглэлүүд дээр тогтоод байгаа билээ.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Нэр: zochin Огноо: 2 March 2017

mongoliin turiig iim novsh bolgoson hulgaichuudaa ichej yavaarai.medliig gartaa avsan gadnii humuust buruu baihgui!haraal idsen novshnuud ur mogoi baij dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.