“Анхны хайр ” кино нээлтээ хийнэ

“Анхны хайр” Монголын уран сайхны шинэ кино өнөөдөр бүх кино театрт нээлтээ хийх гэнэ. “Zebra”, “Yong” энтертайментын хамтын бүтээл болох уг кинонд залуусын хайр сэтгэл, алдаа оноо, ухаарлыг харуулжээ. Киноны зохиолч Ц.Мандах “Энэ кино өсвөр насныханд зориулагдсан, уянгын драм юм. Угаасаа хайр хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Тэр дундаа анхны хайр бүр онцлогтой” хэмээн ярьж байлаа. Кино зохиолыг 1991 онд бичиж Уясын драмын эрдмийн театрт амилуулж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих