Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

цаг-агаар-1024x565Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн  зүүн  хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм,Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.


2017 оны 03 дугаар сарын 04-нөөс 03 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн зүүн хагаст, 5-6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4,5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор,  Хүрэн бэлчир  орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 4-5-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих