Оскарын наадмын үеэр гарсан алдааны гол шалтгаан нь “Twitter”

527-14884333926db4a325c0d78d4a4202b44ca04e57d4f56b6ca31a8cc4ceb39db3f716ec754f-370x492НЬЮ-ЙОРК. /UPI/. Хэвлэл мэдээллийнхний үзэж буйгаар 89 дэх удаагийн Оскарын наадмын үеэр гарсан алдааны гол шалтгаан нь “Twitter” гэнэ.

Кино наадмын ялагчдыг тодорхойлох саналыг тоолдог “PricewaterhouseCoopers” компанийн ажилтан ёслолын үеэр “Twitter” ашиглаж байсан учраас хөтлөгчдөд өөр төрөлд ялсан хүний нэртэй дугтуйг андууран өгчээ.
Тус компанийн тоо бүртгэгч Брайан Каллинан арга хэмжээний туршид “Twitter”-ээр тасралтгүй зураг илгээн жиргэж байсан гэв. Тийм ч учраас тэр Уоррен Битти ба Фэй Данауэй /ялагчдын нэрсийг зарлаж байсан жүжигчид/ нарт “Шилдэг кино” биш “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын ялагчийн нэртэй дугтуйг өгсөн байна. Уг дугтуйд “La La Land” киноны жүжигчин Эмма Стоуны нэр байсан тул Уоррен Битти, Фэй Данауэй нар тус мюзиклийг “Шилдэг кино” төрөлд ялагчаар андууран зарлажээ. Үнэн хэрэгтээ “Moonlight” кино энэ жилийн Оскарын наадмын “Шилдэг кино”-гоор шалгарсан юм.
Болсон явдлын дараа Б.Каллинан бүх жиргээгээ “Twitter” хуудаснаасаа устгажээ.
Үүнээс гадна 89 дэх Оскарын наадмыг ойролцоогоор 32,9 сая хүн л үзсэн нь сүүлийн 9 жилийн туршшид гарсан хамгийн доод үзүүлэлт болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж .байна.
Х.Сарнай 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.