Үндсэн хууль өөрчлөх тохироо бүрдсэн тухайд

527-1488503070da479b1927677_gsҮндсэн хуулийг бүхэлд нь ѳѳрчлѳх эсвэл түүнд ѳѳрчлѳлт оруулан хуучнаар нь мѳрдѳх гэсэн зарчмын ялгаатай асуудлаар улс тѳрчид, судлаачид 2 хуваагдлаа. Энэ нь танин мэдэхүйн тѳвшинтэй холбоотой хуваагдал бололтой, учир нь ямар үед Үндсэн хууль ѳѳрчлѳгддѳг, ямар үед зарчмын ѳѳрчлѳлт оруулдаг талаар ойлголтын зѳрүү байгаатай холбоотой юм бол уу гэж харж байна. Хэрэв Үндсэн хуулийг ѳѳрчлѳх нѳхцѳл байдал үүссээн гэдгийг хѳдѳлбѳргүй нотлож чадвал 2 дахь асуудлыг авч үзэх шаардлагагүй болж, хуваагдал аяндаа шийдвэрлэгдэнэ гэсэн үг л дээ. Үндсэн хууль ѳѳрчлѳх нѳхцѳл байдал гэж юу вэ?

Нийгмийн хэвшлийн тухай ойлголт
Constitutio гэх ухагдахуун нь гарвал үүслээрээ бол суурь тогтолцоо гэдэг утгыг илэрхийлдэг. Ерѳѳсѳѳ нийгмийн шинжлэх ухаан ч гэх юмгүй, мэдлэгийн бусад салбарт ч тийм л байдаг.  Ухаандаа, нүдний конституци гэхээр нүдний суурь ѳнгийг хэлэх жишээтэй л юм. Улс орнууд шинээр Үндсэн хууль батлахдаа СУУРЬ гэсэн энэ л концепцыг тулгуур болгон авч үздэг. Нийгэм эдийн засгийн мѳчлѳгийн харилцааг Үндсэн хуулиар шийдэхгүй, харин гаргаж байгаа хуулиудаа Үндсэн хуулиндаа захируулан зохицуулна гэсэн ѳргѳн утгатай номлол энэ ухагдахуунд оршиж байгаа.
Танин мэдэхүйн талын ойлголтуудыг хойш тавиад, бид Үндсэн хуулийг хамгийн энгийнээр юу гэж ойлговол зохих вэ?
Үндсэн хууль бол ерѳнхийдѳѳ, тѳрийн тогтолцоо, улс тѳрийн харилцааны талаар тѳр ба иргэдийн хооронд байгуулдаг СУУРЬ ГЭРЭЭ юм.  Энэхүү гэрээний хэрэгжих хугацаа нь нийгмийн хѳгжлийн тодорхой хэвшилтэй холбоотой, тухайн хэвшлийн үе шатуудаар хэмжигдэнэ. Тэхээр нийгмийн хэвшлийн үе шат солигдох бүрд тѳр ба ард түмэн шинэ гэрээ байгуулна гэсэн үг. Монгол улс ийм л замналаар явж ирсэн түүхэн уламжлалтай. Шинэ Үндсэн хууль нь нийгмийг, хѳгжлийн шинэ хэвшил рүү хѳтлѳн залж оруулдаг. Энийг харгалзахгүйгээр, ойлгохгүйгээр Үндсэн хуулинд гар хүрэх арга байхгүй.
Социализмын үед нийгэм эдийн засгийн байгууламж нь формацын онолоор явдаг.  Формацын доторхи хѳгжлийн үе шат болгонд, чанарын ѳѳрчлѳлтѳд шилжих үелэл бүрт шинэ Үндсэн хууль батлагдсаар ирсэн юм билээ. Соц. системийг түлхэн унагаснаар Монгол улс, дэлхий нийтийн жишгийг даган соёл иргэншлийн ерѳнхий хэвшил рүү улс орноороо орцгоосон, энэ нь бас л ѳѳрийн үе шаттай.  Хоцрогдсон орон, соёл иргэншлийг тѳлѳвшүүлж яваа улс орон, соёл иргэншилтэй улс орон гэсэн ерѳнхий шатлалаас монголчууд гажсан юм байхгүй, үе шат алгасаагүй. Хүн амын бүрэн тооллогоо ч хийж чаддаггүй байсан соёл иргэншлээр хол хаягдсан манай улс, хоцрогдсон орны хувьд НҮБ-ын тэтгэлгийг авдаг байсан цаг үе улираад удаагүй байна. Нийтдээ 20 гаруй жил үргэлжисэн энэ үе шат нь соёл иргэншлийг тѳлѳвшүүлж яваа нийгмийн хэвшил рүү дэвшин орох шилжилтийн онцгой үе шат байлаа. Ѳнѳѳгийн мѳрдѳгдѳж байгаа Үндсэн хууль, шилжилтийн  энэ үе шатны тѳвѳгтэй үүргийг амжилттай биелүүлж чадсан. Одоо соёл иргэншлийг тѳлѳвшүүлж яваа орны нийгмийн харилцаанд яв цав тохирсон шинэ 5 дугаар Үндсэн хуулиа боловсруулан ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах тохироо бүрджээ. Энэ утгаар бол, нийгмийн хѳгжлийн чанарын ѳѳрчлѳлт гарах бүрд шинэ Үндсэн хууль батлагдаж ирсэн түүхэн уламжлалаа хадгалж үлдэнэ гэсэн үг болно. Нийгмийн хѳгжлийн нэг үе шатанд тохирсон Үндсэн хуулийг үргэлжлүүлэн дараагийн үе шатанд мѳрдлѳѳ гэхэд, аливаа засвар оруулаад ч хэргэлэх нѳхцѳл гарахгүй, энэ нь хѳгжлийн саад тушаа болох дэндүү том эрсдэл дагуулна. Тѳрийн удирдах дээд байгууллага хоорондын харилцаа, хариуцлагын тогтолцоон дээр л гэхэд одоогоороо ноцтой зѳрчил гарчихсан байгаа нь үүргээ гүйцэтгэсэн Үндсэн хуулийн тамир барагдан сѳхѳрч байгааг бэлхнээ харуулж байна. Нѳгѳѳ талаар, Үндсэн хуулийхаа чадавхийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа тал ч мэр сэр байгаа л байх, гэхдээ бүх алдаа, субьектив гажуудлыг Үндсэн хуулинд тохоод ѳнгѳрѳх сэжим гаргаж болохгүй.
Хоцрогдсон орны тѳвшингѳѳс соёл иргэншлийг тѳлѳвшүүлж яваа улс орны тѳвшин рүү шилжин ороход шинэ 5 дугаар Үндсэн хуулиа батлаж, чанарын шинэ зорилтыг хэрэгжүүлэхэд эрх зүйн тулгуур шинэ орчноор хангаж ѳх нь нийгмийн хѳгжлийн захиалга, зайлшгүй хэрэгжүүлэх бодит шаардлага болон орж ирж байна.
Шинэ 5 дугаар Үндсэн хууль боловсруулан батлах шаардлагатай байгаа нийгмийн бодит нѳхцлийн тухай би товчхон дурдлаа. Нийгэм зүй, үндсэн хууль тусгайлан судалдаг эрдэмтэн мэргид эрхбиш миний энэ санааг танин мэдэхүйн концепцын хүрээнд гүнзгийрүүлэн үзэж, эмпирик мэдлэгээр баяжуулан дүгнэлт гаргах боломжтой гэж бодож байна. Обьектив нѳхцѳл байдлаас гадна зарим субьектив гэмээр шалтгаан ч нийгмийн дотор тодорхой хэмжээгээр хуримтлагдсан нь ажиглагддаг. Эндээс ганц нэгийг дурдахгүй бол бас болохгүй.
Эдийн засгийн суурь харилцаа
Одоо мѳрдѳгдѳж байгаа Үндсэн хуулийг эдийн засаг талаасаа хоосон орон зай үүсгэсэн гэсэн утгатай шүүмжлэл хэлдэг нэр бүхий хуульчид байгаа, үүнтэй миний хувьд санал нийлдэггүй юм. Ѳнгѳрсѳн 25 жилийн хугацаанд улсын эдийн засаг 10 дахин ѳссѳн, капиталын түгээмэл хуримтлалыг амжилттай хийж чадсан, энэ нь Үндсэн хуулийн түүхэн гавьяа. Харин бий болсон мѳнгѳн капиталийг гаднаас орж ирсэн хѳрѳнгийн хамт үйлдвэрлэлд хуримтлуулахын оронд дийлэнхий нь хэрэглээнд зарцуулж зувчуулсан нь Үндсэн хуулийн цоорхой гэхээсээ илүүтэй хууль завхруулсан тусдаа асуудал юм. Угаас очих цэгээ мэдэхгүй, стратегийн тодорхой зураглалгүй, эдийн засгийн хѳгжлийн загваргүй, боссон асуудлыг шийдэх концепцигүй манан дунд орчихсон хүн шиг тэмтчээд явахаар хичнээн хѳрѳнгѳ хуримтлагдаад ч нэмэргүй, систем бүхэлдээ задарчихдаг юм байна. Дотоодын аюулгүйн тогтолцоо, Ардын хянах байгууллага зэрэг хяналтын механизмуудыг татан буулгасан нь арай л эртэдсэн байж мэднэ, гэхдээ тэдгээрийг орлох, ялангуяа санхүүгийн хяналтын маш хүчтэй механизмыг шуурхай босгож түлхүүрдэх ёстой байлаа, тэгсэнгүй алдлаа. Эндээс, тѳр засгийн үйл ажиллагаанд сул зогсолт, хоосон орон зай үүсч ( эсвэл зориудаар үүсгэж) олигархиуд шургалах дѳгѳѳ гаргасан нь олигархижсан тѳр бий болох нѳхцлийг бий болгожээ. Энийг Үндсэн хуулийн зарим заалтыг буруугаар ашигласан гэж ойлгож болохоор байгаа. Энэ гажуудлыг шинэ Үндсэн хуулиар л залруулах боломжтой. Ер нь бол Үндсэн хуулийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах цаг нь болсоон.
Тѳлѳвлѳгѳѳний Комисс, ҮСУХ эрхлэн, нормативаар зохицуулагдаж байсан үнийн нэгдсэн системийг халахдаа суурь үнийг мэдээж чѳлѳѳлж чадаагүй орхисон, зах зээлийн эдийн засагт таарсан үнийн бодлогыг явуулж чадалгүй алгуурласаар ѳнѳѳдрийг хүрсэн. Энэ нь нэг талаас үнийг дарамт гэж хараад зах зээлийн эдийн засгийг бүхэлд нь хянах механизм гэдгээр авч үзээгүй, нѳгѳѳ талаар эрх барьж байгаа нам, амбициа бодоод зүрхлэж хийгээгүйтэй шууд холбоотой. Ѳнѳѳдѳр, ОУВС суурь үнээ чѳлѳѳлѳх болзол тавьж байна, 20 гаран жил хэвшчихсэн суурь харилцааг нь хѳдѳлгѳхѳѳр тэртэй тэргүй доголдолд орчихсон эдийн засагт ямар эрсдэл чирч ирэхийг тѳсѳѳлѳхѳд ч аймаар. Энэ мэтээр, тодорхой концепци гаргаж чадахгүй алдсан, алгуурласан юмнууд зѳндѳѳ, тоолвол баарагаар 20 гардаг юм билээ. Одоогоос яг нэг жилийн ѳмнѳ, нийгэм эдийн засгийн коньюнктур судалгааны үр дүнгээр би нэг жагсаалт гаргаж байсан юм, түүнийг блогоос харчих боломжтой. http://sonin.mn/blog/tserenkhuu+/57344 
Ер нь Жасрай гуайгаас хойш мэргэжлийн ланжгар үдирдлагаар хангагдсан Засгийн газар байсангүй дээ. Даарин дээр нь давс гэгчээр, мэргэжлийн залгамж чанарыг эвдсэн нь ч их муугаар нѳлѳѳлсѳн. Ганц олигтой гэмээр сайд ( Амаржаргал) гарч ирснийгээ тогооны үлгэр ярьсаар байгаад зайлуулж амжсан, маргашгүй үнэн гэвэл энэ байна. Мэргэжлийн бус хүн улс орны эдийн засгийг удирдах, тѳвлѳрсѳн санд хяналт тавих ажиллагааг гүйцэтгэх нь нийгэмд ямар их хохирол учруулдгийг одоо хүртэл амссаар л байна. Энэ нь улс тѳрийн намын амбицыг улс орны нийтлэг эрх ашгаас дээгүүр тавьдаг гаж топгтолцооны үр хѳврѳл мѳн, энийг засах цаг болсоон.
Ардчилал бол зам биш харилцаа
Манай дийлэнх улс тѳрчид, зарим нэртэй нийтлэлчид АРДЧИЛАЛ бол хѳгжлийн зорилго биш хѳгжих зам, механизм гэж танин мэдэхүйн ерѳнхий ойлголтоос зарим хэсгийг нь салгаж аван тунхаглаад, туг болгон ѳргѳж байгаа харагддаг. Энэ бол үнэхээр ѳрѳѳсгѳл ойлголт, миний хувьд ийм концепцитой санал нийлж чадахгүй. АРДЧИЛАЛ бол нийгмийн бодит харилцаа гэж хэлнэ, тэрийгээ олон талаас нь нотлож чадна. Ганцхан жишээ хэлье! Спортын магнатууд, дуурийн урлагийн оддууд, оюун ухааны гоц авьастнууд…жирийн монголчууд дэлхийн чихийг дэлдийлгэж, алмайруулж байгаа нь тѳр замы нь заасан, эсвэл мундаг механизмдсан гэвэл худлаа болно. Баригдмал дарагдмал ард түмэн, ардчиллын харилцаанд ормогцоо бѳглѳѳгий нь авсан шампаанск шиг саваа зад татан гарч ирэн түгэж, цэцэглэж байгаа, угаас байсан мэдрэмж, авьяас чадвар юм. Эндээс эрх чѳлѳѳ, ардчилал 2 нэг саванд байдаг нь харагдана, хоюулаа нѳхцѳл, харилцаа. Харилцаа харилцаадаа дэндүү ѳргѳн хүрээтэй харилцаа,  аль нэг голдирол руу нь бүдрээд орчихвол ургашлах биш, сул зогсолт болдог харилцаа, манайд ийм л юм болсон. Нэгэнт харилцаа болохоор ѳѳрт таарсан олон янзын механизмтай, тэр механизм нь тухайн улс орны нийгмийн ухамсрын тѳвшинд тохирч байх, ядаж л ойртож явах шаардлагатай байдаг ажээ. Соёл иргэншлийн ѳндѳр хѳгжилтэй, нийгмийн ухамсар нь дээвэрт гарчихсан орнуудад тохирч явдаг ардчиллын механизм соёл иргэншилд дѳнгѳж хѳл тавин орж байгаа манай нийгмийн ухамсарт эртэдсэн, хүндэдсэн юмнууд одоо мѳдѳгдѳж байгаа Үндсэн хуулинд тусгалаа олсон тал бий, энийг засаж залруулах шаардлага байгаа гэж бодогддог. Гэхдээ одоогийн Үндсэн хууль муу боловсрогдсон гэх үндэслэл байхгүй гэдгийг онцлон хэлье!
Тогтолцоог ѳѳрчлѳх шаардлага
Монголчууд, ардчилын харилцаанд шилжин орохдоо парламентийн засаглалтай байна гэдгээ дэлхийд зарлан тунхагласан. Үндсэн хуулийн энэ тунхаглал амьдралд үнэхээр сайн биелэгдсэн, ОУ-ын байгууллагаас сайн үнэлгээ авсан.  Соёл иргэншлийг тѳлѳвшүүлэх шат руу шилжин орох үе шатанд хүчтэй парламент ус цас шиг хэрэгтэй байлаа. Нийгмийн хѳгжлийн явцад, ялангуяа сүүлийн үед УИХ буюу парламент, улс тѳрийн тогтолцоонд ноёлох ( доминанци) хандлага гарч Засгийн газрын үйл ажиллгааг заах, хаах, эдийн засгийг удирдахыг оролдох, заримдаа ерѳнхийлѳгчтэйгѳѳ, Засгийн газартайгаа зѳрчилдѳх хэмжээнд хүрч үүрэг функцын харилцааны гажуудал үүсч байна. УИХ маань ѳѳрийгѳѳ сонгосон ард түмнээс холдсоор, сүүлдээ ард түмнийхээ эсрэг ажиллгаатай парламенттай улсаар дэлхийд тодорлоо. Энэ нь парламент 2 танхимтай байх бодит байдал үүслээ гэсэн үг, энэ нь гагцхүү Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтѳѳр л зохицуулагдах харилцаа юм. Эндээс гарах ѳѳр нэг арга нь манайх шиг хүн цѳѳтэй, газар нутаг ѳргѳнтэй улс оронд ерѳнхийлѳгч нь Засгийн газраа давхар харьяалдаг тогтолцоо таарна гэж нилээд олон  судлаачид хэлж байгаа.
Тогтолцоонд ѳѳр нэг заавал ѳѳрчлѳх ёстой зүйл бол Үндсэн хуулийн цэц гэх үүрэг функцигүй байгууллага, үндсэндээ одоогоор олигтойхон сурлагатай оюутны хэмжээнийй л ажил эрхлэж байгаа нь үнэн. Зүй нь аливаа Үндсэн хуулийн шүүх ( Цэц) нь процесс явуулах эрх үүрэгтэй байх ёстой. Энэ мэт тогтолцоотой холбоотой нилээд асуудлуудыг нэг мѳр шийдвэрлэхгүй удаавал улсын хѳгжилд ноцтой саад учруулж болох бодит нѳхцѳл бий болжээ.
Дүгнэлт
Тѳр хямралтай байна. Тэр хямрал нь гүнзгийрэх тусам эдийн засгийн хѳгжил, нийгмийн ухамсарт муугаар нѳлѳѳлѳх нь ихэсч байна. Тѳрийн хямрал нь нийгмийг зарчим хэв хэмжээтэйгээ урвуу ( situs inversus) хамааралтай болгоход хүргэж байна. Энэ бол ирж яваа аюул. Энэ нь үндсэндээ тогтолцооны хямралаас үүдэлтэй гэдэг дээр санал нэгдэцгээж байх шиг байна. Хүмүүсээс ялангуяа улс тѳрчдѳѳс хамаарч байгаа юм ч их байгааг улс тѳрчид ѳѳрсдѳѳ хүлээн зѳвшѳѳрч байгаа. Нийгмийн удирдлагад, улс тѳр, мѳнгѳ, эрх мэдэл манлайлж тэдгээрийн тѳлѳѳ амьдралаа золиослоход ч бэлнээр үхэлдэн тэмцэлдэцгээж байгаа нь ноцтой гажуудал, гэхдээ тогтолцооны ѳѳрчлѳлтѳѳр засаж болох, засахаас ѳѳр цаашдын алхамгүй болсон завхрал гэж ойлгож байна.
Тѳрд нүүрлэсэн улс тѳрийн хямралыг одоо мѳрдѳгдѳж байгаа Үндсэн хуулийн хүрээнд даван туулах механизм байхгүй болох нь тодорхой болсон. Шинэ Үндсэн хууль батлаж, асуудлыг хэт ужгирхаас нь ѳмнѳ шинэ эрх зүйн орчноор шийдэх нь цаг үеийн шаардлага боллоо.
Шинэ Үндсэн хуулийг соёрхон батлах процедурын асуудал маш чухал юм. Үндсэн хууль бол ард түмний бүтээл, тэхээр ард түмний дундаас 400 орчим тѳлѳѳлѳгч сонгон шинэ Үндсэн хууль боловсруулан батладаг сайхан уламжлалаа хадгалах нь зүйтэй, энийг нилээд улс тѳрчид, судлаачид санал болгож байгаа юм билээ. УИХ-ын Дээд танхим байгуулахад ч дѳхѳм болох сайн санал гэж ойлгож байна. Шинээр сонгогдох ерѳнхийлѳгч нь эхний удаад, шинэ Үндсэн хууль батлагдах хүртэлх хугацаанд,  ардын тѳлѳѳлѳгчдийн хурлыг удирдаад явбал статус талаасаа тохиромжтой, баганан ба туушин удирдлагын тэнхлэг огтлолцох талаасаа ч нэмэртэй юмуу гэж бодогдоно. Шинэ ерѳнхийлѳгчийн хувьд ч гэсэн том миссион болох байхаа. Үүний тулд эдийн засгийн ѳндѳр боловсрол чадавхитай, улс орны удирдлагын ѳндѳрлѳгт aжиллачихсан, ядаж л Ерѳнхий сайд хийгээд үзчихсэн, авлигалд нэр нь гараагүй сайн хүн олж сонгох зайлшгүй шаардлагатай. Шинэ Үндсэн хууль батлах цаг, орон зайд зарчимтай. ширүүн эсвэл буурьтай тулхтай гэхээсээ илүү онол, арга зүйн ѳндѳр мэдлэгтэй ерѳнхийлѳгч хэрэгтэй байна.
 Эдийн засагч социологич И.Цэрэнхүү

URL:

Сэтгэгдэл бичих