Шүүхийн шийдвэр хүчгүйдсэн Дүнжингарав уралдаан

b0202caeb4f61bc995e2ab6fd606770dХаврын тэргүүн сарын шинийн 7-ны билигт сайн өдөр “Дүнжингарав-2017” хаврын Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт болж байна. Уг нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хоёр өдрийн өмнө “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн үндэсний сүлжээ”, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцээд Төв аймгийн Аргалант суманд зохион байгуулагдах хурдан морины уралдааныг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

Гэвч шүүхийн шийдвэр томчуудын аархал болж хувирсан баяр наадамд хүчгүйдэв бололтой. Дүнжингарав наадам өнөөдөр эрлийз морьдын уралдаанаар эхлээд байна.

Эрлийз морьдын уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы сартай хээр түрүүлж, Завхан аймаг Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хээр аман хүзүүдлээ. Айргийн гуравт Төв аймгийн Лүн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр, Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболдын хар бор дөрөвт хурдалсан бол айргийн тавд Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойдоржийн Содномын хар морь хурдалжээ. Харин азарга насанд 170 гаруй морь уралдсанаас Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүллээ.

Б.Сондор
zuv.mn

URL:

Сэтгэгдэл бичих