Москва дахь Монголын элчингийн эзэмшлээс нууц казино илэрсэн тухай мэдээлжээ

Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас $1 сая орчмын үнэтэй тоноглол бүхий нууц казино илрүүлсэн талаар Москвагийн цагдаагийн эх сурвалж мэдээлжээ. Тэнд рулетын таван ширээ, 17 автомат машин байсан гэнэ. Цагдаагийн шалгалтаар энэ байр нь ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яамны харьяа газар болох нь илэрчээ.

 7964

Одоо цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн, гадаадын дипломат төлөөлөгчийн газар яагаад казино ажиллаж байсныг шалгаж эхэлсэн байна.

Энэ газар нь эмчилгээний зориулалтын иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай байсан бөгөөд цагдаагийнхны ажиглалтаар үдэш бүр үнэтэй машин унасан илүүдэл жинтэй эрчүүд цугладаг байсан нь анхаарал татсан байна.

Ингээд цагдаа нарыг шалгалт хийхэд нууц казино илэрсэн ба касснаас нь бэлэн 20 сая рубль илэрчээ. Нууц казинод тоглуулагч, касс, хамгаалалтынхан гээд нийт 10 орчим хүн ажиллаж байсан гэнэ. Казиногийн ажилтны цагдаад мэдүүлснээр энэхүү казиногийн орлого Москвагийн хувийн компанийн дансанд шилждэг. Түүгээр нь Ланд Круйзер голдуу үнэтэй автомашиныг бөөний үнээр авч Кавказад хүргэн өндөр үнээр зарж хөрөнгө оруулалтаа нөхөж байсан гэжээ.

Оросын улсын бүртгэлийн мэдээллээр энэ байр нь Монгол улсын элчин сайдын яамны мэдэлд байдаг гэнэ. Зарим хуульчдын үзэж байгаагаар элчингийн байрыг хувийн компаниуд оффисийн зориулалтаар түрээслээд өөр үйл ажиллагаа явуулж байгааг элчингийнхэн мэдэхгүй байх боломжтой гэжээ.

Цагдаа нар гадаад орны дипломат төлөөлөгчийн газрын байранд хэрхэн казино ажиллаж байсан хэргийг шалгаж байна.

 

Эх сурвалж: Life.Ru


URL:

Сэтгэгдэл бичих