“Номин” их дэлгүүр хөгцөрсөн иогурт худалдаалжээ

148878367858bd093ecfab7Улсын их дэлгүүр дотор байрлах “Номин” супермаркет хөгцөрсөн иогурт худалдаалж хэрэглэгчээ дорд үзжээ.

Тодруулбал, энэ сарын 4-нд нэгэн хэрэглэгч тус дэлгүүрээс хэдэн зүйл худалдаж авсан бөгөөд тэр дотор нь хөгцөрсөн иогурт байжээ. Гэртээ ирээд хүүхдэдээ иогуртаа задлаад өгтөл хүн харахын эцэсгүй ээдэж ногоорсон байхаар нь буцааж авчирч өгөөд “Танайхаас авсан иогурт ийм байна” гэтэл худалдагч нь үл ойшоож “Даваа гаригт хүрээд ирэхгүй юу дарга болон нягтлангаа ирэхээр үзүүлье харуулъя” гээд хүлээж аваагүй байна. Харин өнөөдөр нөгөө хэрэглэгч маань иогуртаа аваад очтол мөн л хариу өгөөгүй хүлээлгэсэн байдалтай байна.

Хэрвээ ийм том дэлгүүр хэрэглэгчээ дээдэлдэг байсан бол уг асуудлыг тухайн үед шийдэж өгөх ёстой байсан болов уу. Гэтэл дарга нарыг ирэхээр, нягтланг ирэхээр уулз гээд явуулаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсаар байгаа юм.

Уг нь “Номин” их дэлгүүр ямар нэр хүндтэй том дэлгүүр билээ дээ. Гэтэл хөгцөрсөн ялзарсан бүтээгдэхүүн худалдаалж хэрэглэгчидээ хуурч хохироож болмооргүй л баймаар юм даа.

 

О.Сайхан

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.