Баяраа тэмдэглэсэн эмэгтэйчүүд бааранд танхайрчээ

148902396658c0b3debfe8cОлон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр өчигдөр өргөн дэлгэр болж өнгөрлөлөө. Өчигдөр бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд албан байгууллагууд уржигдар буюу энэ сарын 07-нд баяраа тэмдэглэсэн юм. Харин баяраа тэмдэглэж архи хэтрүүлсэн эмэгтэйчүүд бааранд танхайрч улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрсан эмэгтэйчүүдийг шалгаж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “….” караоке бааранд согтуу хүн танхайраад байна” гэсэн мэдээллийг авч шалгахад БЗД-9 хороонд суух А /эм.34н/, БЗД-19 хороонд суух Б /эм.41н/ нар согтуурсан үедээ тус баарны дэлгэцийг хагалж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед халдаж дүрэмт хувцасыг урж танхайрсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 March 2017

martiin 8 gej bar diskond arhi uudag bayr bish shuu. mgliin shan ohid min.

Сэтгэгдэл бичих