ЭХ ОРОН ЧИНЬ ХҮНИЙХ БОЛСОН ЦАГТ ,ЧАМД ГИШГЭХ ГАЗАР БАЙТУГАЙ УЙЛАХ ТАВИЛАН Ч ОЛДОХГҮЙ МОНГОЛЫН ҮР САД,ХОЙЧ ҮЕИЙГ ИЙМ Л ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙНА!

179895-25022016-1456369630-126470073-urМанж-Хятадын эрхшээлийн үед хятад пүүсүүдэд тавьсан монголчуудын өр дааж давашгүй хэмжээнд хүрч, нэг монгол өрхөд дунджаар 500 лан (1 лан нь 37.3грамм) цагаан мөнгөний өр ногдож байсан тухай түүхэн мэдээ үлджээ. Дээрх хэмжээний цагаан мөнгийг өнөөгийн ханшид хөрвүүлбэл, тэр үеийн монголын нэг өрхөд ойролцоо 25.8 сая төгрөгийн өр ногдож байна. Харин нэг өрхөд ногдох өрийг хүн бүрт хуваавал Манж-Хятадын эрхшээлийн үеийн монгол хүн бүр өнөөгийн ханшаар 6.45 сая төгрөгийн өртэй байжээ.Бидний өвөг дээдэс халуун амь,бүлээн цусаа хайрлалгүй тэмцэсний хүчинд мөн орос ах нарын дэмжлэгтэйгээр Манж-Хятадаас салан тусгаарлаж өөрийн данс архивийг шатаан устагасан билээ.

Тэгвэл, XXI зууны монгол иргэн бүр Манж-Хятадын эрхшээлийн үеийн монгол хүнээс 3.6 дахин их гадаад өртэй боллоо!

Монголын засгийн газар өрийг өрөөр дарах нэрээр саяхан Олон улсын валютын сан (ОУВС)-тай хэлэлцээр хийж, 24 тэрбум орчим америк долларын гадаад өр дээр нэмж 5.5 тэрбум ам.долларын зээл авахаар шийдэв. Ингээд одоо дөнгөж төрж буй нярайгаас эхлээд өтөл настай монгол иргэн бүр 23 сая төгрөгийн өртэй боллоо. Нэгэн судалгааны байгууллага Монгол Улс дэлхийн бага орлоготой орнуудын гадаад өрийн дундажаас 20 дахин их, дунд орлоготой орнуудынхаас 8 дахин их өртэй хэмээн саяхан мэдээлж байсан бол одоо бүр их өрөнд орж байна.

Харамсалтай нь ОУВС-тай хийсэн хэлэлцээрээр, 29.5 тэрбум $-ын дүн бүхий асар их өрийн ачааг сүүлийн 27 жилд Монгол улсыг өрөнд оруулж, ард түмнийг нь ядууруулаад, зөвхөн цөөхүүлээ тэрбумтан болж, завшсан хөрөнгөө гадаадын оффшор дансанд нуусан нэр бүхий улс төрчид биш, харин олон төрлийн татвар нэмэх замаар Монголын жирийн ард түмний нуруунд үүрүүлэхээр шийдэж байна. Энэ гутамшигт үйлдэл бол өнөөгийн эрх баригчид Монголын ард түмнийг Манж-Хятадаас илүү дарлаж буйн баталгаа юм.

Монголын ард түмэн нуруунд нь үүрүүлж буй өрийн эсрэг, өрөнд оруулж буй шийдвэр бүрийн эсрэг сэрэх цаг болсон!

“ДАРХАН МОНГОЛ” #НЭГДЭЛ

Улаанбаатар,
2017 оны 3 дугаар сарын 8

 


URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 9 March 2017

МАНыг сонгосон сонгогчдод тун таатай мэдээлэл байна даа.

Нэр: zochin Огноо: 19 April 2017

hen ene ih oriig hiisen yum be. ter huniig tsaazlah heregtei.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.