Цэнхэр өнгийн таксинд суухгүй байхыг эрдэмтэд зөвлөж байна

59f09adabfca8ea0bigЦэнхэр өнгийн машин, ялангуяа цэнхэр такси  жолооч, зорчигчдод бусад өнгийн машинаас илүү аюултай болохыг Хятад, Сингапур, АНУ-ын эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

Судлаачид Сингапурын таксины үйлчилгээ үзүүлдэг сүлжээ компанид сүүлийн гурван жилд  гарсан осол аваарын статистикийн судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ. Эндээс үзэхэд цэнхэр өнгийн машин осолд орох нь шар өнгийн таксинаас даруй есөн хувиар өндөр байсан гэнэ.

Үүнээс үүдээд мэргэжилтнүүд цэнхэр өнгийн машин нь нүдэнд муу өртдөг, ялангуяа оройн цагаар бүр ч муу өртдөг  нь ийм байдалд хүргэдэг юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

Ийм болохоор эрдэмтэн судлаачид машин худалдан авах, таксины үйлчилгээ эрхлэгчид өнгөө сонгохдоо маш хариуцлагатай хандахыг сануулсан байна.Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих