Т.ХУЛАН: ХОРИН ГУРВАН НАСТАЙ БАЙХДАА ЗУРГААН НАСТАЙ ОХИНЫ ХОЙД ЭЭЖ БОЛЖ БАЙЛАА…

hulantНэгэн үе драмын театраар овоглож асан жүжигчин Т.Хулан театраасаа гараад хоёр жил болж буй. Энэ хугацаад тэрээр нөхөртэйгөө хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд “Гэрлэн дохио” олон ангит кино нь Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болж эхлээд байгаа билээ.

“Go adventure” студийн захирал Д.Галбаяртай дэр нийлүүлээд долоо дахь жил амьдралаа бадамлуулж буй тэд гурван хүүхэдтэй. Том охиныг нь өмнөх эхнэр Н.Оюунчимэгийн хүүхэд бөгөөд өдгөө энэ бүсгүйг Аглуугийн эхнэр болсон гэдгийг үзэгчид андахгүй.

“Хүн хүнд илүүддэггүй гэж боддог. 23 настай байхдаа 6 настай охины хойд ээж болж байлаа. Анхандаа бэрхшээл бишгүй тохиолдож байсан. Өөрөө ээж болж байж ээж гэдэг үгний утга учрыг бүр их ухаарсан. Охиноо өөрийн төрсөн хүүхэд шигээ л санадаг. Охин маань одоо 13-тай, бид тавуулаа сайхан л амьдарч байна” хэмээн сайхан сэтгэлт жүжигчин бүсгүй өгүүлсэн юм.

Т.Хулан нэг дүүтэй айлын том охин болохоор олуулаа байхыг хүсдэг. Улам ч илүү өнөр өтгөн айл болохыг хүсдэг тэрээр өөрөө хүндрэлтэй төрдөг болохоор үрчилж аваад өсгөчихсөн ч яахав хэмээн боддог гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.