Б.Цэрэндолгор “Mongolia’s next top model” боллоо

цэрэндолгор“Боловсрол суваг” телевиз”, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт өчигдөр болж, шилдгийг тодрууллаа.

Шоуны эцсийн шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ нарын шилдэг оролцогч үлдээд байсан юм. Ингээд шүүгчид болон үзэгчдийн санал асуулгаар Б.Цэрэндолгор 67 оноогоор тэргүүлэн ялагчаар тодорлоо.

Тэрээр “Ач” анагаах ухааны их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцдаг бөгөөд үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулав.

Харин Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байрт, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гуравдугаарт байрт тус тус шалгарлаа. 2017 оны нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан тус шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 15 дугаар бэлтгэн үзэгчдэд хүргэсэн билээ.

Тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаар буюу 16 дахь дугаарт оролцогч 16 охид тайзнаа гарч Говь брэнд, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House маркын шинэ цуглуулгуудыг үзэгчдэд танилцуулав.

Энэхүү реалити шоуны ерөнхий продюссерээр Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, шүүгчээр Монголын супер модель Нора Дагва болон топ модель, жүжигчин, найруулагч М.Оргил, “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллалаа.


URL:

Сэтгэгдэл бичих