Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна

145800474656e7630a06f93Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнд нүүрс тээвэрлэлтийн гурван жолооч хордож, амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжүүлэгт “Өмнөговь аймагт тээврийн зургаан жолооч хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байна.

Мэдээллийг авсан даруй ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээ, оношилгоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж байна. Мөн голомтын цар хүрээг тогтоох, тархвар судалгаа хийх, хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар хоёр баг ажиллаж байна. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал сайжрах хандлагатай байна.

Нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа учраас та бүхэнд сэрэмжлүүлгийг өгч байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих