Ю.Балжидмаа түрүүлээгүйд дуучин А.Хишигдалай баярласан гэв үү

Untitled-1673402052201604021709“Mongolian`s next top model” нэвтрүүлгийн ялагчаар Б.Цэрэндолгор шалгарсан ч олон нийт хоёр хуваагдаад байгаа гэж хэлж болно. Учир нь загварын карьераа аль хэдийн эхлүүлсэн мисс Ю.Балжидмааг түрүүлэх байсан хэмээн үзэх үзэгчид цөөнгүй байгаа юм.

Ю.Балжидмааг “Opozit”хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж байсан гэдгээр нь андахгүй мэдэх нь бий. Дуучин Хишигдалайгаас булааж авсан гэдэг ч угтаа бол энэ тухай хэн хэн нь ам нээж байсан удаагүй. Харин дуучин бүсгүй “Mongolian`s next top model” нэвтрүүлгийн байнгын үзэгч бололтой. Боловсрол суваг телевизийн “лайв” нэвтрүүлгийн доор Б.Цэрэндолгорыг ялагч болоход тэрээр “yoow yoow” хэмээн ихэд баярласан коммент бичсэн байна. Үүнийг харсан зарим нь эксийнхээ хуучин найз охин түрүүлээгүйд үнэхээр их баярлажээ хэмээн хардах нэгэн ч байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих