Сансар огторгуйд секс хийх боломжгүй

ec3e99543356d271greatАНУ-ын Сансар, огторгуйг судлах нийгэмлэг буюу НАСА-гийн мэргэжилтнүүд сансарт секс хийх юм уу үр төлөө үлдээх үйлдэл хийх нь бодсоноос хамаагүй илүү их хүндрэлтэй тулгарна гэдгийг мэдэгдэв. Сансарт бэлгийн харилцаанд ороход хэд хэдэн хүчин зүйл саад болдог аж. Хамгийн гол хүндрэл бол таталцлын хүч байхгүй явдал юм. Тиймээс сансарт секс хийхийг оролдвол далайн өвчин тусах өндөр магадлалтай гэнэ. Таталцлын хүч байхгүй үед үнсэлцэхэд ч хүнд байдаг билээ.

Америкийн сансрын физикч, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Нил Деграсс Тайсон 2015 онд үүнд чөдөр тушаа болдог өөр нэг гол асуудал бол Ньютоны гурав дахь хууль гэдгийг өгүүлжээ. Энэхүү хуулиар бол аливаа биетүүд нэг нэгэндээ ижил хүчээр нөлөөлөх хэдий ч чиглэл нь эсрэг тэсрэг байдаг юм. Тэгэхээр нөгөө хүнтэйгээ бэлгийн харилцаанд орохыг хүсвэл цаад хүний бие махбод тухайн чиглэлд эрчимтэй хөдөлгөөнд орж, сансрын хөлгийн хананд очиж цохин хүнд гэмтэл авах аюул их гэнэ.

Сүүлийн үед энэ сэдвийг идэвхтэй хөндөх болсон нь аргагүй билээ. Ойрын ирээдүйд эрдэмтэд сар, ангараг гаригууд дээр хүмүүсийг суурьшуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих