“HORECA EXPO ULAANBAATAR 2017” үзэсгэлэн болно

8232

Зочид буудал, зоогийн газар, үйлчилгээний байгууллагуудын  салбарыг сурталчлан таниулах зорилоготой “HORECA EXPO ULAANBAATAR 2017”  үзэсгэлэн  ирэх дөрөвдүгээр  сарын 14-15-ний өдрүүдэд “Корпорейт Конвеншн” төвд болох гэж байна.

Жил бүр уламжлал болон зохион байгууллагдаж ирсэн тус үзэсгэлэн нь өдгөө  томоохон брэнд үзэсгэлэнгүүдийн нэг болж,  үйлчилгээний салбаруудын бизнесийг дэмжин ажилласаар байна.

“HORECA EXPO ULAANBAATAR 2017”  үзэсгэлэн энэ жил олон улсын түвшинд  зохион байгууллагддагаараа онцлог бөгөөд та өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан, бизнесийн хүрээгээ тэлэхийг хүсвэл тус үзэсгэлэнд оролцоорой.

Бизнесээ өргөжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлэх, байгууллагаа сурталчлан олон нийтэд хүргэхийг зорьдог хэн бүхний сонголт “HORECA EXPO ULAANBAATAR 2017”  үзэсгэлэн байх болно гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.

Мөн уг үзэсгэлэнтэй зэрэгцэн  “HOSPITALITY TREND AND INNOVATION” сэдэвт форум болох аж.  Түүнчлэн дөрөвдүгээр сарын 15-нд Монголын аялал жуулчлалын тур оператор компаниудтай албан ёсны түншлэлийн уулзалтыг зохион байгуулах тул оролцох байгууллагуудыг урьж байна.

Нэмэлт мэдээллийг 99235150, 88005533, 70112770 дугааруудад  холбогдож лавлана уу.


URL:

Сэтгэгдэл бичих