Эмнэлгийн хашаанд буудууллаа гэх мэдээллийг шалгаж байна

149015278958d1ed5527574Өчигдөр орой 21 цагийн үед “Төмөр замын эмнэлгийн хашаанд хүн буудаад алчихлаа” гэх дуудлага мэдээллийг тус эмнэлгийн ойролцоох эмийн сангаас нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн аж.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ирж, тухайн газрыг хамгаалалтад авч ажилласан байна. Бид энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Өчигдөр орой эмнэлгийн хашаанд хүн буудууллаа” гэх дуудлага ирсэн нь үнэн. Энэ дагуу очиж шалгахад буудуулсан болон буудсан хүн олдоогүй. Ийм хэрэг болсон эсэх нь тогтоогдоогүй” гэсэн юм.

Ямартаа ч энэхүү мэдээлэлтэй холбоотой хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих