Авто худалдааны захуудыг хотоос нүүлгэх шалтгаан бол ердөө л энэ

1490238921_17362892_1667240806626036_3744098628015112553_nНийслэлээс авто худалдааны томоохон захуудыг хотоос гаргах талаар олон ч ажил зохион байгуулаад дийлсэнгүй. Өгөөмөр, Да хүрээ, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, ДакоБуян хурах, Сутай буянт гээд Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон захууд байна.

Эднийг уг нь нэг цэгт төвлөрүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газар бүхий “Авто худалдааны цогцолбор” гэгчийг байгуулсан. Гэвч спорт машин сонирхогч залуусын цуглаанаас өөр дорвитой үйл ажиллагаа явагдсангүй.

Харин нөгөө хотын түгжрэлийн шалтгаан болж, хөрсний бохирдол үүсгэж буй авто худалдааны захууд оршин тогтносоор л…

Тэд бидний гэр хүүхдийн сургууль энд байдаг учраас нүүх боломжгүй гэж мэдэгдэж тэмцсээр хуучин сууриндаа үлдэж чадсан. Гэвч энэ нь өнөөдрөө л харсан эсэргүүцэл байлаа. Түүнээс үнэхээр үр хүүхдээд, ирээдүйгээ бодсон бол автомашины гарсан тос, хорт шингэнд нэвчсэн ухвал нефтийн уурхай ч гарч мэдэхээр болчихсон ийм хөрстэй газар амьдрахыг хүсэхгүй байх байлаа.

1490238955_17424762_1667240819959368_6673443315385503715_n

Тэд өнөөдрийн орлогоо л боджээ. Уг нь нэг дороо төвлөрчихсөн бол худалдан авагчид ч тэр зүг рүү чиглэж, хотын түгжрэлээс эхлээд л асуудлууд шийдэгдэх байлаа. Гэхдээ энд нэг асуудал бий. Хотоос авто худалдааны захуудыг нүүлгэх нэрээр томоохон бизнес ажиллагаа эхэлснийг мартаж болохгүй. Авто худалдааны цогцолбор гэгчийг байгуулаад нэг зогсоолыг 4-6 сая төгрөгөөр худалдаалж байсныг мартаж болохгүй юм.

Мэдээж хөрс бохирдуулаад түгжрэл үүсгээд суухыг автомашины худалдаачид хүсээгүй. Гэхдээ эндээ өдрийн түрээс төлөөд зогсох боломжтой байхад заавал 4 сая төгрөгөө зогсоол худалдаж авах шаардлага байхгүй нь мэдээж. Эндээс л хотын түгжрэлийг арилгах сонирхол нийслэлийн удирдлагуудад байсангүй гэх хардлага ч төрж байгаа юм.

Гэхдээ асуудал эергээр шийдэгдэж, маргаашийн улаанбаатар авто захуудыг чиглэсэн түгжрэлгүй, хөрс нь бохирдолгүй болно гэдэгт итгэж байна.

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих