Хятадын Хубэй мужид Хятадын уламжлалт Бээжин ший жүжгийн 6-р их наадам эхэлж байна

Энэхүү наадмыг Хятадын эртний урлаг соёлын томоохон уламжлал болох Бээжин ший-янгууг дэлгэрүүлэн сурталчилж, таниулах, хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион явуулдаг байна. Наадмын хүрээнд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн жүжигчид, театрынхан өөрсдийн тоглолтоо тайзнаа үзүүлэх юм. Нийтдээ наадамд Бээжин ший-янгууны 33 театр жүжгээ толилуулна. Наадмын үйл ажиллагааг Бээжингийн уламжлалт театрынхан нээж, тэд эртний Хятадын дуулалт жүжгийг орчин үеийн хэв маягт оруулан, шинээр найруулан тавьсан хувилбараа үзэгчдэд хүргэх юм.

Бээжин ший янгуу нь зөвхөн дуулалт жүжиг төдийгүй энэхүү жүжгийг дагалдаад уламжлалт хөгжмийн зэмсэг, бүжиг, акробат үзүүлбэр, өвөрмөц дуу хоолой гээд эртний Хятадын урлаг соёлын дээж болсон олон төрлийг өөртөө нэгтгэдэг юм. НҮБ-ын дэргэдэх соёл урлаг, шинжлэх ухааны салбар байгууллага болох ЮНЕСКО өнгөрсөн жил Бээжин ший-янгууг дэлхийн соёлын үнэт өвийн тоонд багтаажээ. Тэгвэл Хятадын эрх баригчид 2005 оноос эхлэн тусгай сан байгуулж, Хятадын уламжлалт Бээжин шийг хөгжүүлэх, дэлгэрүүлэн сурталчлах зорилгоор хөрөнгө мөнгө төвлөрүүлэн, төрөөс урлагийн энэ төрлийг тусгайлан дэмжих болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих