УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн дуулиант бичлэгийг Хотын мэр Су.Батболд тараасан нь илчлэгдлээ

Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Дагаж мөрдөх журам нь хуулиас чанга шахуу, хатуугаас  хатуу байдаг. Тэрхүү журмаар Төрийн ордонд архи уусан бүү хэл үнэртүүлсэн хүн ойртох ч эрхгүй. Жинсэн хувцас, тэр дундаа өмд, пүүз, богино даашинз, бошинз, хөлнийхөө хурууг гаргасан углааш өмссөн бол ордон руу орохыг мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ хууль УИХ-ын дарга, гишүүн, Засгийн газрын сайдуудад ч мөн адил үйлчилдэг. Гэвч сүүлийн үед  УИХ-ын гишүүдийн архи, дарсны хэрүүл  үе үе гарах болж, зарим нь бүр тэнгэрт тултлаа шуугиан тарьж, улс төрийн маягтай өрсөлдөөн болон хувирч эхэллээ.

6lbvig4o36ctlvhu4j28dnosv3

Архидалтын хамгийн “аймаар” шуугиан нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийнх гэдэгтэй хэн маргахгүй биз. Чингис хааны хөрөгөө өлгөж, алтан соёмбоо тэргүүндээ залж, Төрийнхөө тугыг дээдлэн тахисан өрөөнд тэрбээр “Нэгдүгээрт, архи уух, тамхи татах, секс хийх энэ бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тийм учраас үүнийг санаачилсан юм” хэмээн халамцуулан хэлж байгаа энэ дүрс бичлэг интернэт ертөнцөд ёстой “түймэр тавьж” Төрийн ордонд төрийн түшээд нь хэдийд ч архидаж болдог гэдгийг  тодхон харуулаад авсан. Ингэж архидсныхаа шанг Л.Эрдэнэчимэг хүртсэн. Сонгуулийн даваанд бүдэрч, сонгинохайрханчууд том гэгчийн сургамж өгсөн. Одоо харин энэ бичлэгийг хэн, ямар зорилгоор тараасан бэ гэдэг сониуч асуулт нэхнэ. Энэ бичлэгийн цаад эзнийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга хэмээн хэсэгтээ цоллосон. Харин тэрбээр үнэнийг мэджээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан, ТТЭНН-ын дарга Г.Уянга бичлэгийн талаарх үнэнийг дэлгэлээ.

Тэрбээр энэ талаар нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Бичлэгийг нилээн дээр Су.Батболд гар утаснаасаа бүлгийн хурал дээр гишүүдэд үзүүлээд яваад байсан. Чамайг биш гэдгийг манайхан бол мэдэж байгаа. Чамайг хэлмэгдээд байхаар дотроос юм хатгаад хэлэхгүй байж болохгүй байна. Ямар ч байсан чи үнэнийг мэдээд ав” гэж хэд хэдэн хүн хэлсэн. Нэг гишүүн “Чи үнэхээр тууштай байгаа чинь хүндлэл төрүүлж байна. Чамд нэг үнэн юм хэлье, яаж ашиглахаа өөрөө мэд” гэж байгаад хэлсэн.  Нэг хүнд биш хурал дээр хэсэг хүмүүст үзүүлсэн болохоор нууцалж болдоггүй эд байна л даа. Хэдий надтай бусдаас дотно сайн харилцаж байвч намдаа оноо авах гээд хоёр бүсгүйг зүгээр л юу ч бодохгүй дэвсэлж чаддаг хүн байж болдгийг мэдэж авлаа. Миний амьдралд, хүн таних хамгийн том сургууль энэ үйл явдал болсон. Харин надад үнэнийг хэлсэн гишүүдэд би маш их баярласан. Өөрөө л үнэн зөв байвал туслах сайн санаат хүн ямагт дэргэд байдгийг бас эндээс дахин нэг ухаарсан. Би үнэнийг мэдсэн, энэ надад хангалттай” хэмээсэн байна.

Г.Уянга: Энэ бичлэгийг зориуд улс төрийн зорилгоор ашиглах гэж тараасан эзэн нь одоогийн Улаанбаатар хотын дарга Су.Батболд.

Мөн тэрбээр өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан талаарх шууд бичлэгийн үеэр энэ талаар ярьжээ. Ингэхдээ “Энэ бичлэгийг зориуд улс төрийн зорилгоор ашиглах гэж тараасан эзэн нь одоогийн Улаанбаатар хотын дарга Су.Батболд. АН болон МАН хамтарсан засаг барьж байхад Су.Батболд гишүүн Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга байхдаа энэ бичлэгийг их олон хүнд үзүүлсэн юм билээ. Үнэндээ тэр хүнийг гэж би төсөөлөөгүй. Уг нь бид дажгүй харилцаатай хүмүүс.

Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүний ийм бичлэг байна гэж бүлгийн хурал дээр үзүүлсэн гэсэн. Үнэндээ тэр бичлэгийг тараасан хүн хэн байв гэж маш олон сар бодсон. Олон сарын өмнөх үйлдлийг тархиндаа буулгах гэж их олон сар шаналсны эцэст үнэнийг мэдэж, тайвширсан. Тэр Байнгын хорооны дарга, хүүхнүүдийг өрөөндөө урьж нэг тийм зүйл болсон. Гэхдээ бичлэг нь улс төрийнг зорилгоор тараагдана гэж бодоогүй. Олны дунд нэр хүндийг унагах гэсэн бусармаг зүйлд бид Л.Эрдэнэчимэг бид хоёр өртсөн. Цаг хугацааны явцад хэн нь хэн байсан бэ гэдгийг харуулна. Энэ зориуд хэлэхэд надад энэ талаар хэлсэн Ардын намын тав, зургаан гишүүнд чин сэтгэлээсээ баярлаж байна” хэмээн мэдэгдлээ.

Үүнийг нь мэдсэн иргэд “Эрийн муу эмд гэдэг. Тэр нүүрийг нь нуучихсан нөхөр өөрөө байх нь ээ. Өөртөө л их халамж тавьж, бусдыг золиосонд гаргажээ, Су хүүхнүүдийг өрөөндөө дуудсан л байна. Тэгээд бүгдийн хорлоод өөрөө Хотын дарга. Ядруухан эр юм даа” гэх мэтээр гоочилсоор.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих