Их хэмжээний өвс шатжээ

Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай бүлгийн 105 дугаарт өнгөрөгч баасан, бямба гаригт их хэмжээний өвс шатсан гэх дуудлага иржээ.

Тухайлбал, баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Баруунтурууны 16 дугаар гудамжинд айлын хашаанд байсан 380 боодол өвс шатсан байна.

Мөн бямба гаригт СХД-ийн XXI хороо, Жаргалант тосгоны есдүгээр гудамжинд мөн л айлын хашаанд 420 боодол өвс шатжээ.

Дээрх дуудлагын дагуу Гал унтраах 26 дугаар ангийн аврагчид, нийслэлийн аврах албаны бүлэг, ОБЕГ-ын Авто баазаас техник хэрэгсэл гарган ажилласан байна.

Н.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих