“МЮ”, “Барселона”-аас Неймарыг 200 сая еврогоорхудалдаж авахад бэлэн байна

-”Манчестер Юнайтед”, “Барселона”-ы довтлогч Неймартай гарын үсэг зурахыг хүсч байна-

неймар(1)

Өмнө нь хэвлэл мэдээллийнхэн Бразил хөлбөмбөгчнийг “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Жозе Моуринью хоёрдугаар сард тогтмол дуудан түүнийг өөрийн багтаа нэгдэхийг ятгаж байна гэж мэдээлсэн.

Улирлын төгсгөлд “MЮ” 200 сая еврог довтлогчийн нөхөн төлбөрт өгөх боломжтой. Манчестерт 25 настай тоглогчийн цалин нэг улиралд 25 сая байж болох юм гэжээ.

Сануулахад, Неймарын “Барселона”-тай хийсэн гэрээ 2021 онд дуусна. Бразил залууг мөн “Челси” сонирхож байсан ч Лондонгийн клубын дасгалжуулагч Антонио Конте саналыг хаасан байна.

Энэ улирал Неймар “Барселона” 23 тоглолтонд тоглож, найман гоол оруулаад байгаа юм.

М.Баяр

Эх сурвалж: Sport.es


URL:

Сэтгэгдэл бичих