5 тэрбумыг өгч, авалцсан Я.Батсуурь нар шүүгдэх нь!

7c0p1r1ldmt98vpg0usuv4gcf1-768x530“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн  нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болох юм.  Я.Батсуурийн тухайд  Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн гэж нөхөрт 4 тэрбум 835 сая төгрөгийг чимээгүйхэн өгөөд тавиад туучихаагүй бол асуудал юундаа иймдээ тулахгүй байсан байх л даа. “Эрдэнэс Тавантолгой”-д  удирдлагаар очихоосоо өмнө үйл ажиллагааг нь   шүүмжилсэн үгсийг унагадаг байсан тэрбээр өөрөө захирал болсноосоо хойш болдоггүй нөхөр болж хувирсан. Өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн тод үгсийг хэлж ярьдаг болсон ч, ажлаа аваад асуудал  л баахан тарьсан юм.Өдгөө Эрдэнэс Тавантолгойн санхүүгийн үзүүлэлтүүд тааруу байгааг түүнтэй холбож бас харах ёстой юм. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг компанийг арай өөр түвшинд хүргэж удирдах боломж үе үеийн захирлуудад ямар нэг хэмжээгээр байсан байх ёстой. Я.Батсуурийн тухайд өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн шулуухан үгсийг хэлдэг байсан ч,  үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг  “Чалко”-той хийсэн ашиггүй гэрээ рүү чихэхээс өөрийг мэдэхээ больсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагаар ирээд хууль зөрчсөн хулхи тендерүүд илрүүлсэн баатрын дүрээр тодроод байсан тэрбээр өөрөө ийм асуудалд нэр холбогдсон. Түүнийг энэ албанд суусны дараа бас л ийм үр ашиггүй гэрээ хийгдсэн талаар мэдээлэл бий. Зүүн цанхийн уурхайд   хэдэн арван тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан  томоохон компанид  Я.Батсуурь дарга дэмжлэг үзүүлсэн гэх зүйлийг эх сурвалжууд хэлж ярих болсон юм. Тэгэхээр ийм маягаар ажил хийсэн нэр зүүсэн  Я.Батсуурь Ерөнхий сайдын хүргэн хүүд 5 тэрбумыг өгөөд явуулсан гэх асуудалд холбогдож ирлээ. Шүүх үнэнийг дэнслэх биз ээ.

Я.Батсуурь гуай  хариуцлагагүй худал мэдээллийг хийхээсээ бол ичдэггүй. Ямартаа л   Баруун Цанхийн талбайд зарласан олборлогчийн тендерт “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани шалгарсан хэмээн өөрөө хэлж байсан хэрнээ дараа нь тэр тендерийг “Хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх тендер” гэсэн үгсийг унагаж суусан. Гэтэл түүний үгсийн араас  Баруун Цанхийн уурхай дээр нэг жилийн гэрээт олборлогчийн тендер зарлагдсан байдаг. Тэр нь Я.Батсуурь бол худалчуудын нэг гэдгийг баталсан тодоос тод жишээ юм. Тэрбээр С.Ганбаатар тэргүүтэй нөхдүүдтэй хамтран “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлаар багагүй зүйлийг ярьж,  хэдхэн хүмүүс эзэмшихээр болоод байна энэ тэр гэж бухимдлаа илэрхийлж, тэмцэж магтаал хүртэж байсан удаатай. Одоо бол тэрээр тийм тэмцэгч байхаа больсон.Тавантолгойн аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааг иргэдэд олгох төслийг санаачилсан хэрнээ бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцэхэд эсрэг байр суурь илэрхийлэн шогтож байсан нэгэн. Түүнчлэн хариуцлага хүлээхгүй гэх хандлагаар араа бодож компанийн үйл ажиллагаа өмнө нь тун тааруу байсныг ярих л дуртай.  “Ашиглах боломжгүй долоон тэрбум төгрөгийн эд бараа байгаа. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор хүнд даацын тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 10 автомашиныг авсан. Гэсэн ч чанар, стандартын шаардлага хангахгүй, ашиглагдахгүй автомашинуудаас гадна тав орчим тэрбум төгрөгийн үнэтэй дугуй байгаа. Эдгээр нь бүгд ашиглах боломжгүй” хэмээн ярьж байсан. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн өмнөх Гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэвлэлд ярихдаа “ Уурхайн олборлолтын ажлын шаардлага, худалдан авалтын үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу хүнд даацын том машины дугуйн тендер зарласан. Тендерээр авсан дугуйнууд нь стандартын дугуйнууд. Намайг байхад нийлүүлэгдсэн. Шинээр авсан хүнд даацын машины дугуйнууд нь хуучнаасаа 3 см орчим зөрүүтэй байсан гэсэн. Аль аль нь стандартынх. Зүйрлэж хэлбэл суудлын жип машины дугуй 17-гийн, 18-ийн дугуй гэдэг шиг. Шинэ ба хуучин дугуйнуудыг урд эсвэл хойно нь зэрэгцүүлж тавибал жаахан эргэлзээ байсан болохоос биш шинээр авсан дугуйг хойд, урд тэнхлэг дээр дангаар нь тавибал техникийн ямарч асуудалгүй. Техникийн дүгнэлтүүд өмнө гарсан, бас саяхан шалгаад гарсан байдаг. Одоо тэр дугуйнуудыг уурхайд ашиглаад дуусаж байгаа гэсэн. Дугуй худалдан авах тендер нь батлагдсан төсвийн хүрээнд, төлөвлөгөөний дагуу, холбогдох хуулийн хүрээнд тендерийн хороо нь байгуулагдаад ном ёсоороо явсан байдаг юм.Том даацын арван машины тухайд гэвэл ажлын зайлшгүй шаардлагаар тендерийн хуулийн зохих зүйл, заалтын дагуу хийгдсэн зүйл.

“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байдаг. Засгийн газар, Сангийн яам “Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе… Юуны түрүүнд төлөвлөгөөгөө биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, томоохон гэрээний дагуу нүүрсээ амласан хэмжээнд нийлүүлэхгүй бол бизнесийн харилцагчийнхаа өмнө нэрэнд хортой. Үүнээс болж нүүрсний урьдчилгаа мөнгө орж ирэх нь саатвал компани “Хүний хөгжлийн сан”-д мөнгө оруулж чадахгүйд хүрнэ. “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө бүрдэхгүй бол эрх баригч МАН, АН-ын сонгуулийн амлалт биелэхгүй болж, хамтарсан засаг ганхах магадлалтай гэх байдлаар шахдаг зэрэг олон шалтгааны улмаас Хятадад үйлдвэрлэгдсэн хүнд даацын 10 том машиныг батлагдсан төсөвтөө багтаан авч, хөрс хуулалтад явуулсан юм. Барууны марк, хийцийн хоёр машин авах мөнгөөр ажилд бэлэн байсан 10 машин авсан гэсэн үг. Миний ойлгодгоор хэрэв нэг сая долларын үнэтэй машиныг хоёр сая доллараар авсан бол, эсвэл 10 машин хэрэгтэй газар 50 машин авсан бол үүнийг харин шахааны бизнес, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж хэлэх байх. Дээрх 10 машины тухайд бүтээмж бараг адил тул харин ч хэмнэлттэй зүйл болсон. Эдгээр машин уурхайд зургаан сар орчим тасралтгүй ажиллаж, үүргээ биелүүлсэн. Хөрс хуулалт буюу уурхайгаас шороо зөөж гаргахад их ажил гүйцэтгэсэн нь уурхайн ажлын бүртгэлд бий. Гайхаад байхаар эд биш. Монголын бусад уурхайд олноороо ажилладаг, хүнд даацын байдаг л машин.” хэмээн ярьсан байгаа юм. Мөн тэрээр Эрдэнэс Тавантолгойн одоогийн удирдлага Я.Батсуурийн үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандсан байна. Тэрээр “Энэ бол том төсөл хэрэгжүүлж, уурхай ажиллуулж байгаа үед тохиолдож болох ажлын л зүйл. Тулгамдсан ажлын эрх ашиг байсан болохоор тэгж зохицуулсан асуудал. Хэзээ ч ашиглагдахгүй хуучин машин шахаанд авсан гэх мэтээр ярьж байгаа шиг нь алдаа мадагтай зүйл огт байхгүй. Байгаа боломжийг ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлж, машин техникүүдээ ажилд оруулахын оронд хойшоо харж суугаад, ажил хийсэн, ажил амжуулсан хүмүүсийг буцаж гоочлоод байгаа дэмий хандлага “Эрдэнэс Тавантолгой”-н одоогийн удирдлагад байгаа нь онцгүй зүйл дээ.” гэжээ.

Ер нь бол Я.Батсуурь удирдлагын эрхийг авснаас хойш  “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид цалингүй сууж бүр өлсгөлөн ч зарлаж үзсэн. Уг нь тэрбээр дансандаа 80 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй компанийг хүлээж авсан байгаа юм. Өмнөх удирдлагын зүгээс мэдэгдэж буйгаар үйл ажиллагаа нь  хэвийн, нүүрсний олборлолт, экспорт нь тогтмол явагдаж, оны эцсээр 3 сая тонн нүүрс олборлох боломжтой байсан компанийг хүлээлгэж өгчээ. Гэтэл Я.Батсуурь дарга тэр бүгдийг харлуулан үгүйсгэж л байснаас гайгүй тавигдсан суурин дээр нь өшөө илүү хийчихье гэж бодохгүй  байснаар, сүүлдээ ингээд шүүгдэхдээ тулж байгаа харагдана.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих