Нийгмийн төлөвшилт

download1985 оны үеэс социалист системийн орнуудаар ХАРЬ ГАРИГИЙНХАН энд тэндгүй зочлох болжээ. Миний санаж байгаагаар харь гаригийнхантай уулзсан хүмүүс хаа сайгүй л байлаа. Тэд зарим хүнийг нь хөлөгтөө суулган авч явж байгаад буулгасан ч гэх шиг иймэрхүү тохиолдуудын тухай барин тавин ярьдаг хүмүүс их олон байв.

Өнөрмаа нь 7 жилийн хорих ял авч, шоронд орж байв.

Монголын нийгмийг ч энэ үзэгдэл тойрсонгүй. 1990-ээд оны үед харь гаригийнхантай холбоо барьдаг ДАШЦЭРЭН гуай гэдэг хүнийг сэтгүүлч Гүрбазар телевизээр гаргаж од болгож байлаа. Хожим нь энэ хүн Ерөнхийлөгчийн үзмэрчээр өргөмжлөгдөж байсансан. Мөн гал гаргадаг Б.Өнөрмаа гэгч хүний тухай сэтгүүлч Амбасэлмаа телевизээр гаргаж байв. Энэ Өнөрмаагийн башир залийг физикч Орлох гэх залуу (хожим нь ШУА-ийн, ФТХ-ийн захирал болсон) илчилж, улмаар Өнөрмаа нь 7 жилийн хорих ял авч, шоронд суув.

Мөн тэр үед Сонсголонгийн гүүрний орчмоос газар доороос тохой хирийн биетэй одой хүмүүс гарч ирсэн тухай цуу тарж байв. Тэднийг харах гэж Улаанбаатарын иргэд олноо уг гүүрний орчимд хэд хоног орой үдэшгүй цуглан хүлээж байсансан.

ХАР ТАМХИ мансууруулах бодисийн эсрэг ухуулан таниулах ажлыг хөрөнгө мөнгө гарган хийх хэрэгтэй мэт санагдана.

Сэтгүүлч Дожоодорж Монголчуудын заяа буяныг даасан нэгэн АЛТАН ЦӨГЦ байдаг тухай нэвтрүүлэг хийжээ. Тэрийг олж улсынхаа заяа буяныг авран тэтгэх тухай хүмүүс санааширан хүүрнэлддэг байсансан. (гэх мэт)

Энэ үед Монголд барууны ертөнцийн видео кинонууд дэлгэрч, түүнийг нойр хоолгүй шөнөжин үзэцгээдэг байв. Тэр үеээс Монголчууд Хятадаас бараа зөөцгөөх болжээ. Өвгөнт архи дэлгэрч, уг архийг нийгэм даяараа л ууцгааж байв. Удалгүй өвгөнт архины хорийг мэдэцгээж билээ.

Ингээд дараа нь ROYAL спиртын үе эхлэж, Монголчууд эр эм хөгшин залуугүй уг спиртыг усаар шингэлэн найруулаж, ууцгааж байв. Дараа нь АНТ ВОДКА, АСЛАНОВ гэх мэт архи их дэлгэрч байсансан. Энэ үе бол Монголчуудын архинд орцгоосон эмгэнэлт үе юм.

Би тэр үеийн таньдаг 10 хүнээ сураглахад 7-8 нь үхсэн статистик тоо байдаг юм. Уншигч та ч бас танилуудаа сураглаж үзээрэй. Иймэрхүү л статистик гарах байх. Ингэж хохирсны дараа нийгмийн гэнэн харанхуй байдал арилаж арай хашир доги болж, архи байсан ч уухгүй тойрдог боллоо. Одоо видео кино байж л байдаг. Тэрийг үзэж хорхойтох хүн ховор юм.

Монголын нийгмийн туулах зовлон бас л дуусаагүй бололтой.

Гэтэл Монголын нийгмийн туулах зовлон бас л дуусаагүй бололтой. Одоо Монголчуудын дунд ХАР ТАМХИ мансууруулах бодис их дэлгэрч байна. Мөн хаа сайгүй мөрийтэй тоглох болжээ. Энэ зовлонг хохирол багатай туулан өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал болоод байна.

Үүний тулд ХАР ТАМХИ мансууруулах бодисийн эсрэг ухуулан таниулах ажлыг хөрөнгө мөнгө гарган хийх хэрэгтэй мэт санагдана. Монголын нийгмийн энэ тулгамдсан гай гамшгийг мэдсээр байж, чимээгүй байх нь буруу байхаа.

Төр засгаас хөрөнгө мөнгө гаргаж, телевиз, интернэт, сонин бүх мэдээллийн хэрэгсэлээр бодлоготой тэмцэж байж л энэ хар аюулыг хохирол багатай туулна. Барууны хөгжсөн ертөнцийнхөн энэ гай гамшигийг нэгэнтэй туулж өнгөрүүсөн тул нийгэм нь энэ аюулын эсрэг дархлаатай болжээ.

Одоо Монголчууд бидэнд энэ ХОРНЫ эсрэг нийгэмдээ дархлаа тогтоох бодитой шаардлага хэрэгцээ байна. Ер нь бол огт анхаарахгүй сул хаяж ч болно. Тэгвэл маш их хохирол үзэж, хайран сайхан залуусын амь насаар төлбөр хийж байж л, нийгэм маань ухаарна. Тиймээс ухааралыг хурдавчлах үүднээс бага ч гэсэн тодорхой хөрөнгө зарцуулах хэрэгтэй биз ээ.

Г.Баян


URL:

Сэтгэгдэл бичих