“Монголын төмөр зам” 20.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв

“Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийн ажил 51.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Хөөт-Бичигт-Нөмрөг, Зүүнбаян-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирлын зүгээс мэдээллээ. Төсөлд оролцох сонирхогч талуудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн байна. “Монголын төмөр зам” компани дотоодод хэрэгжүүлэх төслүүдээс гадна Тяньжин дахь тээвэр логистикийн төслийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм байгаа юм. Монгол Улс БНХАУ-ын “Дунзяны чөлөөт худалдааны боомтод 50 жилийн хугацаатайгаар 10 га газрыг БНХАУ-ын талтай хамтран эзэмшдэгт шинэ логистикийн сүлжээг бий болгох юм.
Э.Сугар
Zuv.mn
URL: