Жүжигчин Д.Сосорбарам : ” Сүхбаатарын хөшөөг нэгмөсөн зайлуулж, талбайг нь Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэж нэрлэе”

Өчигдөр Монгол улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам хэсэг нөхдийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд хурлын үеэр нийслэл хотын төв цэг болсон Сүхбаатарын талбайтай холбоотой асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Жүжигчин Д.Сосорбарам хэлэхдээ: Энэ талбайн нэрийг өөрчлөх хэрэгтэй. Манай нэг гадаад найз ирсэн юм. Би дагуулаад явж байхад яагаад энэ талбайд энэ цэргийн хөшөө байгаа юм бэ? гэж асуусныг орчуулагч нь хэлж өгсөн. Үнэндээ надад хариулт олдоогүй. Коммунист дарга гэлтэй нь биш.Тиймээс яаралтай энэ бүхнийг засах хэрэгтэй.Сүхбаатарын хөшөөг нэгмөсөн зайлуулж, талбайг нь Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэж нэрлэе. Бид энэ талаар өргөн хэмжээний санал асуулга явуулахад Тусгаар тогтнолын талбай, Эрх Чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэсэн нэрс хамгийн олон санал авсан юм” хэмээв.
Тэд энэ талаарх саналаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Сү.Батболд нарт гаргаж буй бөгөөд дэмжигдэнэ гэдэгт ч итгэлтэй байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад бараг сар гаруй Тохижолтын компаний хашаанд хэвтсэн Д.Сүхбаатарын хөшөөг Амгалангийн клубын хавьцаа байрлуулах гэж буй агаад Хятад улсад дуурайлган үйлдвэрлэсэн хүрэл хөшөөг 2011 оны 1-р сард багтаан, Төв талбайд байрлуулах юм.

С.Нинжбадгар


URL:

Сэтгэгдэл бичих