Солонгосын хойгт дайн дэгдвэл түүний хариуцлагыг Америк хүлээх ёстой

БНАСАУ-ын гадаад хэргийн яамны дэд сайд Син Хон Чол Солонгосын талын мэдэгдлийг уншиж, одоогийн Солонгосын хойгийн байдлын талаарх БНАСАУ үнэлгээ болон зарчимт байр суурийг тодорхойлон өгүүллээ. Син Хон Чол хэлэхдээ, Америк БНСУ-ын нэгдсэн цэргийн сургуулилтад урьд байгаагүй хэмжээтэй буюу 300 мянган цэрэг болон цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч, стратегийн бөмбөгдөгч онгоц зэрэг үлэмж хэмжээний стратегийн зэвсэг оролцсон. Энэ удаагийн цэргийн сургуулилт БНАСАУ-ын удирдах байгууллагыг устгаж, цөмийн болон пуужингийн бааз зэрэг цэрэг дайны стратегийн барилга байгууламжийг эвдэхээр зэхэж байгааг харуулж байна гэжээ.
Тэр хэлэхдээ, дэлхийн дээр үхлээ зүгээр л хүлээж суудаг улс орон нэг ч байхгүй гэжээ.
Undesten.mn
URL: