Монголын хамгийн залуу төрөөс төрсөн тэрбумтан

17498989_696490110511803_5940818373857005874_nДөрөвдүгээр сард АТГ уламжлал ёсоор төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд дэлгэдэг.Төрийн албаны бүтцэд их хэмжээний өөрчлөлт орсонсонгуулийн жил буюу 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ хэзээ дэлгэх бол гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд харин хэдийнэ үүсчихээд байгаа юм. Тэр тусмаа ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаярын хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг төвд орчихсон байгаа.

Н.Анхбаяр нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн төрсөн хүү. Өнгөрсөн зунаас хойш дэгдсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан дуулиантай зэрэгцэн Монголын төрөөс төрсөн хамгийн залуу тэрбумтнаар бичигдэж эхэлсэн нэгэн.2000 онд аавынхаа туслахаар ажиллаж, УИХ-ын Тамгын газрын ажилтан болсон Н.Анхбаяр 2004онд төрийн албанд ажиллаж байхдаа “Анлимитед” компанийг байгуулсан. Хууль зүйн сайд болон УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байсан аав Ц.Нямдоржийн дэмжлэгтэйгээр 2004 болон 2006 онд“Эрдэнэт” үйлдвэрт760.400 ам.долларын бараа бүтээгдэхүүн шахаж 24 настайдаа төрөөс төрсөн тэрбумтан болсон гэдэг нь нийтэд ил болсон юм.
Н.Анхбаярын албан ёсны намтарт бизнес эрхэлж байсан гэх түүх огт байхгүй. 2000-2004 онд УИХ-ын Тамгын газаражилласан, 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, дэд захирал, 2012-2014 онд Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул, 2014-2016 онд ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар ажиллаж байгаа гэсэн мөрүүд бичээстэй байгаа.
Төрийн албаны ёс жаягаас гажаагүй мэт энэ түүхийн нөгөө үзүүрээс түүний нэр дээр бүртгэлтэй “Анлимитед” болон “Ub new legal”нэртэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж, эзэндээ хууль бусаар ашиг орлого олж өгсөн баримтууд хэвлэл мэдээллийн хуудсыг чимэх болсон. Үүнтэй хамт төрийн албан хаагч гэсэн цэвэрхэн намтар зүүж яваа Н.Анхбаярыг жинхэнэ төрийн албан хаагч гэж хэлэх үү. Тэр жинхэнэ төрийн албан хаагч мөн бол төрөөс төрсөн залуу тэрбумтан Монголын төрийг цаашид авч явж чадах уу гэсэн асуулт хариугаа нэхсээр байгаа.
Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэр рүү утас цохиж, хүүгийнхээ “Анлимитед” компанийг дэмжиж тэрбум орчим төгрөгийн наймааг хийлцэж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн удаатай. Тэдний бизнесийн түүх баримт нотолгоотойгоо ил болж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухай хариуцлага хүлээлгэх шалтгаан аль хэдийнэ үүсчихээд байгаа юм.
Гэвч дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирохгүй байх. Шударга ёс, хууль дээдлэх, тэгш байх, хариуцлага хүлээх зэрэг Төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгоно хэмээн төрд тангараг өргөсөн аав хүү хоёрын асуудлыг холбогдох байгууллагууд хайхарсангүй. Төрийн өмч хөрөнгөөс хууль бусаар ашиг орлого болгон авсан гэр бүлийн хэргийг хамгийн түрүү анхаарах учиртай АТГ бүр юу ч хийсэнгүй.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт Н.Анхбаяр биш өөр нэг аавын хүү бараа материал шахаад, тэрбумын наймаа хийсэн нь илэрсэн бол гарцаагүй шалгуулах байсан биз ээ. Хэргийн эзэн Н.Анхбаяр өнөөдөр хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй, хэвлэлийнхнээс дөлсөөр байгаа бол олон нийт энэ хавар АТГ-аас зарлагдах хөрөнгө орлогын баримтаас ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын хөрөнгийн мэдүүлэгийг шүүж, асуудлыг дахин хөндөх сураг дуулдаж байна.

 

 

https://www.facebook.com/696462830514531/photos/a.696466030514211.1073741826.696462830514531/696490110511803/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих