Д.Трамп: Умард Солонгосын асуудлыг Хятадтай, Хятадгүй шийдвэрлэх болно

527-1491183028ddВАШИНГТОН. /ВВС/. АНУ Умард Солонгосын цөмийн аюулыг Хятадын тусламжтай, тусламжгүйгээр “шийдвэрлэх болно” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Тэрбээр Их Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Хятад улс Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхгүй бол бид энэ асуудлыг шийдвэрлэх болно” гэж мэдэгджээ.
Д.Трамп энэ долоо хоногийн сүүлчээр БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзахынхаа өмнө ийм мэдэгдэл хийлээ.
Умард Солонгос пуужин туршсантай холбогдуулан олон улсын цорын ганц холбоотон нь болох БНХАУ Пхеньяны эсрэг арга хэмжээ авсан юм.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сараас оны эцэс хүртэлх хугацаанд Умард Солонгосоос нүүрс импортлохоо БНХАУ зогсоосноор Пхеньяны санхүүгийн гол эх үүсвэрийг хаасан билээ.
Пхеньянд улам хүчтэй шахалт үзүүлэхийг Си Зиньпинтэй уулзах үеэрээ Д.Трамп уриалж магадгүй байна.
Умард Солонгосын дэглэм нуран унавал хоёр Солонгос нэгдэхэд хүрч магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс БНХАУ Пхеньяныг дэмжсээр байна гэж шинжээчид үздэг.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих