Налайх дүүргийн Засаг дарга шалгагдаж байна

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж нар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа ажээ.

Тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр нь 300 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдаж, 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам доллар хахуульд авсан гэх хэрэгт буруутгагдаж, сэжигтнээр татагдаад байгаа гэв.

Мөрдөн байцаалтын явцад түүнд 50 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгээ  “Жэхун” групп хууль зүйн “Хан Мон Лоу” хүлээгээд байгаа ажээ.

Харин Налайх дүүргийн ИТХ-ын дарга С.Батдорж  ИТХ-ын гишүүдийн хуралдаанаар гаргасан шийдвэр дээр дур мэдэн нэмэлт хавсралт хийж, их хэмжээний газар Засаг даргынхаа  хамаатан саднуудад өгсөн хэргээр мөн л АТГ-т шалгагдаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих