“Panama Papers” Сү.Батболдын оффшор дансыг ил болголоо

7gfehaa15i0q2nd6i2ol9ucn5e“Panama Papers” олон улсын байгууллагаас гаргадаг хилийн чанадад оффшор данс эзэмшигчдийн нэрийн жагсаалтад нэг жилийн хугацаанд хоёр ерөнхий сайд шинээр нэмэгджээ. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд аж.

Тус материалд “Сүхбаатарын Батболд 2009-2012 оноос Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Одоо УИХ-ын гишүүн юм. Улс төрд орохын өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудал гэсэн өргөн хүрээг хамарсан компаний гүйцэтгэх захирал байсан. 2000 онд Батболд Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон.

2000-2009 оны хооронд тэрээр Ерөнхий сайдын зэрэгцээ УИХ-ын гишүүн, Худалдааны сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. 2003 оны 11 дүгээр сард Гадаад хэргийн сайд байхдаа Батболд Их Британий Вирижиний арлуудад байгуулагдсан “Batu Mining Limited” оффшор компаний хувьцаа эзэмшигч болжээ.

“Batu Mining Limited” нь “Batu MIning Mongolia” ХХК-ийн толгой компани бөгөөд Монгол дахь зэс, алтны хайгуулын лиценз эзэмшдэг олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг хамтарсан компани юм. 2005 оны 12 дугаар сард Батболд тухайн үед Худалдаа, аж үйлдвэрийн сайд болсныхоо дараа Британийн Виржинийн арлууд дахь компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй “Ever Legend Engineering Limited” компанид шилжүүлсэн” хэмээн мэдээлсэн байна.

Б.Энхжин

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих