З.Санждорж хамбатанд хаягласан таван асуулт

2gfutb6q1offj8l4jjufru1236_bТ.САЙХАН

Монголын Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн талаар таагүй мэдээллүүдийг иргэн Ц.Баянмөнх олон нийтэд хүргэж эхлээд байгаа билээ.  Түүнд хариуцлага тооцуулахаар Гандантэгчинлэн хийхэд шаардлага хүргүүлсэн ч “Хариуцлага тооцох газар нь манайх биш” хэмээх хариу иржээ. Тиймээс сошиал ертөнцөөр дамжуулан  З.Санждорж хамбатанд таван асуулт хаяглаад байна.

1.2008 онд УИХ-д санаархсан З.Санждорж ламтан та сайн дураараа өрсөлдөхөөс татгалзлаа хэмээн Сонины холбооны тэргүүн Р.Хадбаатарт гарсан зардлаасаа хуваалцахыг санал болгон, мөнгө авч өгөлцөхөөр тохирч уулзахдаа ТВ бичлэг нууцаар тагнан хийж нохойтсон байдаг.  Энэ сонгуулийн зальт нохой ажиллагааг чинь ард олон мартаагүй тийм үү?
2.1984 онд Шашны дээд сургуулиас багшийнхаа бурханыг хулгай хийн хөөгдсөн З.Санждорж лам өнөөдөр нүглээ наманчилж, ирээдүйгээ бодон, эх орныхоо сайн сайхны төлөө хөдлөх цаг болсон сон, тийм үү?
3. 2016 оны арваннэгдүгээр сард Далай ламыг ирэхэд хэний захиалгаар юуны учир эсэргүүцэл үзүүлсэн бэ?
4. Хятадын талаас санхүүжилт авч мөнгөний төлөө улайрч буй нь үнэн, тийм үү?
Энэ зургууд бодитой баримт, тийм үү?
5. Хятадын талаас санхүүжилт авч эртний нандин дурсгал шүтээнт Дамбадаржаа хийдийг өөрийн болгохоор ханцуй шамлан дайрч буй тань үнэн биз дээ” хэмээжээ. Иргэн Ц.Батмөнх энэхүү мэдээллүүдээ баримтжуулах Тагнуулын ерөнхий газарт хандаад байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих