Элгэнд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Монголчуудын нас баралтын нэг номерийн шалтгаан бол элэгний өвчлөл юм. Монгол улсад хорт хавдраар нас барагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нийт хорт хавдраар нас барагсдын 43-47%-ийг элэгний хорт хавдар эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ өвчнөөс өөрийгөө болоод гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг танд хүргэе.

Гүүний саам

Гүүний сүү нь 100 гаруй амин дэмийн найрлагатай, элгэнд ээлтэй хvнс юм. Гэхдээ дөнгөж саасан халуун үедээ л саамны ид шид үйлчилдэг гэдгийг анхаараарай. Элэгний цусан хангамж нөхөн төлжилтийг сайжруулдаг.

Гүүний саамны ашиг тус:

  • Биеийг хоргүйжүүлж дархлааг дэмждэг.
  • Гэдэсний хананд шимэгдэхдээ түргэн тул дотор эрхтнийг цэвэрлэдэг.
  • Гүүний сvv эхийн сүүтэй адил найрлагатай учир амин дэмээр баялаг тул ядаргаа тайлж, биед эрч хүч өгдөг.

Хушга

Хушганы самар нь аргинин хэмээх уураг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг цэвэршүүлэхэд мөн чухал нөлөөтэй.

Хушган дахь эрдэсүүд:

  • Хушга нь омега 3 хэмээх ашигт бодисыг агуулдаг.
  • Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж өндөр бөгөөд B6, Е витамин, манган, магни, фосфор, төмөр зэргийг агуулдаг байна.

Өдөрт 5-10 ширхэг хушга идэх нь эр бэлгийн эсийн чанар, амьдрах чадвар, хөдөлгөөн бүтцийг сайжруулдаг байна.

Ногоо болон жимс, жимсгэнэ

Фолийн хүчил нь элэгний вирусийг эмчлэхэд ашиг тустай байдаг гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Цэвэр цагаан идээнээс фолийн хүчлийг авч болохоос гадна жимс жимсгэнэд мөн ихээр агуулагддаг ажээ.

Фолийн хүчлийг агуулдаг жимс:

  • Жүрж, мандарин
  • Хулуу, тарвас
  • Шош, брокколи, бууцай

Фолийн хүчлийг өдөр тутам хангалттай авч чадахгүй бол баяжуулсан бэлдмэлийг хэрэглэж болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих