Д.ТРАМПЫН ОРДОНД ХЯТАДУУДЫГ БАГТААХ ӨРӨӨ ХҮРЭЛЦСЭНГҮЙ

118598БНХАУ, АНУ-ын удирдагчид өнөөдөр анх удаа уулзаж байгаа билээ. Тэгвэл Си Зиньпинийг дагалдаж очсон дипломат ажилтнуудыг Ерөнхийлөгчийн ордонд оруулаагүй тохиолдол гарчээ. Ер нь Си Зиньпин Доналд Трамптай уулзахдаа багагүй бэрхшээлтэй тулгарсан гэнэ.

Хоёр удирдагчийн уулзалтыг Флорида дахь Ерөнхийлөгчийн ордонд хийхээр болсон. Гэтэл тэрхүү Мар-а-Лаго ордонд Си Зиньпинийг дагаж ирсэн олон дипломатуудыг байрлуулах өрөө хүрэлцээгүй аж. Тиймээс Д.Трампын тамгын газрынхан зочдоо холгүй орших зочид буудалд байрлуулахад хүрсэн байна. Тэднийг пүрэв гаригт оройн хоол идэхэд л нэг дор цуглуулж, бусад үед нь салангид байлгасан гэнэ


URL:

Сэтгэгдэл бичих