Зайсангийн “Tuul one”-ын цонхоор хоёр охин үсэрч амиа алдлаа

360d6c14ac58523639094bdc43f2165bХан-Уул дүүргийн нутаг, Зайсан орчмын “Tuul one” хотхоноос хоёр охин үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тус хэрэг өчигдөр 21:00 цагийн үед гарсан бөгөөд охид орцны цонхоор үсэрсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр амиа алдсан охид 11, 12 дугаар анги буюу ойролцоогоор 16 настай гэнэ. Түүнчлэн баттай эх сурвалжийн мэдээлснээр охид хоёр хоногийн өмнө гэрээсээ гарсан гэх мэдээлэл байна.

Тэд одоогоор ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих