“Terranova”-аар үйлчлүүлэхэд эрсдэлтэй болжээ

8c81c631eec58a6ed6908d6f81f83365Өнгөрсөн ням гарагийн 11 цаг 40 минутын үед 3,4-р хороололд байрлах “Terranova” брэнд хуцвасны дэлгүүрийн тааз нурж 4 хүн дарагдсан  асуудал гарсан.

Албаныхан дуудлагын дагуу очиход спорт барааны хэсэгт 10х15 хэмжээтэй дүүжин тааз нурж, хоёр хүүхэд болон хоёр том хүн хөнгөн гэмтсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ.

Харин “Номин холдинг” компанийн удирдлагууд “Дүүжин тааз нурсан нь үнэн. Гэмтэж, сүйд болсон хүн байхгүй. Ямар нэгэн гомдол гараагүй” гэх тайлбарыг хийсэн байна.

Terranova нь Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн салбар бөгөөд 2 жилийн өмнө сүр дуулиантайгаар нээлтээ хийж байсан. “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” гэсэн уриатай брэнд хувцасны дэлгүүр барилгын чанартаа анхаарахгүй бол үйлчлүүлэгчдээ энэ мэт эрсдэлд оруулахад ойрхон байна.

Т.Очир
zuv.mn

URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 18 April 2017

комиссын бараа тавьчихаад брэнд гээд донгодоод байх юмаа номин угаасаа луйвар шүү дээ

Сэтгэгдэл бичих