Эргэн нийлсэн элэг бүтэн амьдрал

17861998_10158492999225111_8566594361333231273_n-768x512“Х түц” продакшнд харъяалагдах болсон жүжигчин бүсгүй З.Номуундарь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлж урлагийн замд эргэлтгүй зүтгэж яваа залуусын төлөөлөл юм. Одоогоос дөрвөн жил гарны өмнө авъяаслаг гэр бүлийн хүргэнээр Билгүүн гэх залуу тодорч залуу хосууд хөөрхөн охины аав ээж болоод байсан ч хамтын амьдрал нь төдийлөн удаан үргэлжлээгүй юм.”Номин Талст” хамтлагийн “Бүсгүй минь баяртай” хэмээх уран бүтээлд Хаянаагийн бага насны дүрд тоглосон залуу өдгөө “Хувьсал” продакшны ээлжит нэгэн шинэ уран бүтээл болох “Миний нууц” УСК-ны Алтангинж хэмээх залуугийн дүрээр жүжигчний карьераа хүчтэй эхлүүлээд байгаа юм. Хоёр талд урлагт зүтгэж яваа гэдгээ харуулаад байсан залуус энэ удаад хувийн амьдралаа чухалчлах ёстойг гэнэт ухаарсан бололтой. Ийнхүү хэсэг хугацааны дараа бие биенийгээ эргэн хайрлах болсоноо олонд дуулгахад Бараа, Одноо хоёр ихэд баярлаж байгаагаас гадна олон ч хүн аз жаргал хүсч сэтгэл догдлон байгаа юм. Тэд эргэн нийлсэнээрээ элэг бүтэн амьдралын сайн сайхныг олон хосуудад үлгэрлэсэн болов уу?

Эх сурвалж:Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих