Энэ өдрийн зурхай /2017.04.12/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 16. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, Салхины эх одтой, шарагчин могой өдөр.

Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал: 
Шороо

Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бие болон сэтгэл санаа тайван сайн байхыг одод зааж байна. Гэвч хувиа бодсон, сэжигч зангаас тань болж гэр бүлд тань их ажил төрөл ундарна. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоо туйлын их байна. Нөхцөл байдлыг бодитоор хар. Түншүүдтэй харьцах харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус тул эцсийн эцэст тэдний хүчтэй дарамт шахалтад арж болзошгүйг анхаар.


ҮХЭР (4/20-5/20)

Алс хол аялалд явахад таатай. Таны аливаа санал, санаачлага дэмжигдэнэ. Сексийн идэвх өндөр байна Ажилд орохоор бол дараа сард ор. Одоохондоо энэ таатай хандлагуудыг ашиглан хувийн амьдралаа зохицуул. Хэт их дур хүсэлтэй байх нь таны хувьд өөрийн гэсэн ухаанаа алдаж, идэвхитэй, бүрэн дүүрэн амьдрах боломжоо мөн алдахад хүргэнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр ямар нэгэн өөрчлөлт хий. Гадуур явж стрессээ тайл. Мөн энэ өдөр ажилчид, телевизийн ажилчид, холбоо, тээвэр, мөн улс төрчдөд их өгөөжтэй юм. Тав тухын хэрэгсэл ба сайхан эд зүйлст мөнгөө үрэх хүсэл таныг эзэмдэж болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сайхан ирээдүйг бэлгэдсэн таатай өдөр болно. Та хаа ч очсон дотны хүмүүсийнхээ өмнө сонирхолтой шинэ ирээдүй нээж өгнө. Болгоомжтой байхыг сануулах нь илүү биз. Ямар ч гэсэн ухаан, бодлогогүй түрэмгий үйлдэлд бүү оролц. Та мөнгө санхүүгийн эх үүсвэр сайтай байх учраас мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Мөн зарим хүмүүс хуурмаг зүйлээс болгоомжлохгүй бол шүүхийн хаалга татаж болзошгүй нь.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэнэт өвдөж магадгүй. Спортоор хичээллэ. Агаарт их явж, сайн унтаж амар. Удахгүй бүх зүйл хэвэндээ орно. Бүтээлч ажил, барилга, эрүүл агаарт идэвхитэй амрах нь хүнд долоо хоногийн алжаалыг тайлна. Хүсэж байсан чухал мэдээгээ авах боломж гарна. Өөрийн үүрэгтэйгээ тохиромжтой бие даөасан байдпаа алдахаас айх хэрэггүй. Ухаалаг хүмүүс ямар ч нөхцөлд толгойгоо өргөн ажиллана.


ОХИН (8/23-9/22)

Идэвхигүй өдөр боловч ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Амьдралын болон сексийн хүч аажмаар өснө. Гэхдээ эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа та хуурч, буруутай үйлдэл гаргаж болзошгүй. Эрч хүчээ бэхжүүл.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Албадмал зардлууд гарах, өр зээлээ төлөх магадлалтай. Санхүүгийн бэрх асуудлуудаар урьд төлөвлөсан төлөвлөөгөө сайтар мөрд. Бодлогогүй түрэмгий алхамаас зайлсхий. Электрон бараатай холбоотой төсөлд мөнгөө бүү оруул. Энэ төрөлд таныг азгүйтэл отож байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувийн бизнест таатай нөхцөл бүрдэнэ. Найдвартай хамтрагч хайх. Мөнгө тусламж авахад тохиромжтой. Охины ба хонины ордных байж болно. Энэ өдөр уулыг ч нураах хүч чадлыг мэдэрнэ. Энэ өдар та аливаа залилан мэхлэх ажиллагаанд мөнгө цуглуулах бололтой.


НУМ (11/22-12/21)

Найз нөхөд танилууддаа анхаарал тавь. Энэ өдөр сөргөлдөөн үүсвэл тааварлашгүй үр дүнд хүрнэ. Түншийнхээ үгийг сонсолгүй уурлаж түргэдэх хэрэггүй. Энэ нь хариу хэрцгий зан гаргахад хүргэнэ. Өдөөн хатгалганд бүү авт.


МАТАР (12/22-1/19)

Маш олон боломж гарч ирнэ. Олон хүн шинэ ажил эхэлж, найз нөхөд дотны хүмүүстэйгээ хамт аялал зугаалгаар явна. Дурсамж, баяр бахдал дүүрэн байх болно. Өөрт хэрэгтэй зүйлээ тэр дор нь тусгаж ав. Амьдрал дахь хүндрэл удахгүй дуусгавар болно. Энэ өдрийн үйл явдлын дүнд таатай бэлэг авч, магтаал хүртэнэ. Эргэн тойрныхон таныг хүндэлж, үнэлэх болно.


ХУМХ (1/20-2/18)

Бүтээлч мэргэжлийн хүмүүсийн санхүүгийн байдал эрс муудна. Ивээн тэтгэгчид, хөрөнгө оруулагчид, нилээн үүрэгтэй. Танд сэтгэл санааны болон эд материалын тусламж хэрэгтэй. Тиймээс тэдээрийг хүртэх гавьяатай хүн гэдгээ харуул.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр эхэлсэн бүхэн амжилттай үргэлжилнэ. Сүй тавих, чухал гэрээ хэлэлцээр байгуулахад таатай өдөр. Юунаас ч бүү ай, тайван бай. Дотны хүмүүстээ шидэт илбэчин мэт байж, эргэн тойрондоо нөхөрсөг дотно уур амьсгал бүрдүүлэхийг од эрхэс зөвлөж байна.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих