Гранат дэлбэрч хоёр хүн нас барж, найман хүн шархадсан осол гарлаа

527-1491963682527-1491962132210a6mu4si2mpjsipk7vpg3c1dӨчигдөр 17.40 минутын үед Тавантолгой дахь цэргийн сургалтын хээрийн баазад явагдаж байсан дадлага, сургалтын үеэр гранат дэлбэрсэнээс хоёр хүн нас барж, найман хүн шархадсан осол гарлаа. Болсон хэрэг явдлын талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, ахлагч А,Н хоёр газар дээрээ амиа алдаж найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр гарсан.  Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд ихэнх нь хөдөө орон нутгаас  ирсэн, бүрэн дунд боловсролтой хүмүүс юм байна. Тэд хээрийн сургалтын төвд бэлтгэл хийж байхдаа осолд өртсөн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар Шуурхай комисс  байгуулжээ.  Уг ослыг хувь хүний болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас шархадсан цэргүүдийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хоёрт нь  өчигдөг яаралтай хагалгаа хийжээ.Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага мөрдлөг, шалгалт хийж эхэлжээ.  Шархадсан цэргүүдийн амь нас ямар байгааг тодруулахад Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар “Осол болсон даруйд сургалтад гарч байсан эмч нар яаралтай тусламж үзүүлсэн.  Одоогоор эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой байна” гэсэн хариултыг өглөө.

Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангид сургалтын гранат дэлбэрч, цэрэг шархадсан хэрэг өмнө нь бас гарч байсан юм. Тодруулбал,  энэ оны хоёрдугаар сарын 14-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч Х хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлж байсан юм.
Э.Сүрэн
sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих